8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайхын уурхайд хоёр иргэн амиа алджээ

2017-07-28 16:35:00

Энэ сарын 27-ны өдөр буюу өчигдөр Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний бичил уурхайгаас нас барсан хоёр хүний цогцос олджээ. Энэ тухай дуудлага өчигдөр 15:51 цагт Онцгой байдлын байгууллагад цагдаагаас ирүүлсэн байна. 

Уг дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр хэргийн газарт очиж ажилласан байна. Аврагчид тус уурхайн хоёр метрийн гүнээс Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат эрэгтэй 45 настай Д, тус дүүргийн харьяат эрэгтэй 44 настай Л нарын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл