8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилогдож, М.Анхцэцэг Ази тивийн хошой аварга болсон өдөр

2017-07-28 18:30:00

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе Үдэш бүрийн энэ цаг мөчид улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүргэхийн өмнө бяцхан зөвлөгөө хүргэе. Ойрын өдрүүдэд халуун, нартай байсан ч маргаашнаас эхлэн ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орно гэсэн төлөв мэдээллийг УЦУОШГ-аас мэдээллэсэн юм. Тиймээс иргэд та бүхэн үеэр усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. Мөн амралт зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол бэлтгэлээ сайтар хангаж яваарай. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

Ц.Сандуйд хилийн хориг тавьсан уу

Энэ зуны хамгийн “халуухан” ярианы сэдэв бол 60 тэрбумын асуудал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар яахын аргагүй мөн. Энэ хоёр бие биедээ хоршиж, уусч байгаа нь хачин сайхан. Тухайлбал “60 тэрбумын Ц.Сандуй” эсвэл “Ц.Сандуйгын 60 тэрбум” гэх мэт. 2014 оноос эхлэлтэй энэхүү 60 тэрбумын асуудал жил гаруй өмннөөс олонд ил болж хууль, хяналтын байгууллага шалгалт явуулсан ч ахиссан зүйл огт ажиглагддаггүй байлаа. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 24-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилсэн. Мөн Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалцах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан  бөгөөд гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга лавлаж асууж энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг АТГ-ын удирдлагаас шаардсан билээ. 

Энэ хоёр бие биедээ хоршиж, уусч байгаа нь хачин сайхан. Тухайлбал “60 тэрбумын Ц.Сандуй” эсвэл “Ц.Сандуйгын 60 тэрбум” гэх мэт.

Энэ өдрөөс хойш хоёр хоногийн дараагаас АТГ Ц.Сандуйгаас 60 тэрбумын асуудалтай холбогдуулан байцаалт авч эхэлсэн. Мөн энэ сарын 26-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас МАН-ын 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг нээж ажиллахаар болсноо мэдэгдсэн. Улмаар өмнө нь Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг АТГ-т даалгасан. Гэх мэт нөхцөл байдлаас үзэхэд “Ц.Сандуйгын 60 тэрбумын” асуудалд удахгүй ахиц гарах нь гэсэн хардалт олон нийтийн дунд хүлээлт үүсгэж эхлэв.  

Тиймээс Ц.Сандуйд хилийг хориг  тавих тухай яриа оргүй биш ортой л үг мэт санагдана. Учир нь 60 тэрбумын асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Мөн төрийн албаныг найцаалцаж байгаа нь өөрөө Улсад онц их хэмжээний хохирол учруулахуйц хэрэг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.   

Үүнтэй зэрэгцэн өөр нэг хардалт, таамагт ч гарч эхлээд байна. Энэ юу вэ гэхээр “60 тэрбумын Ц.Сандуй”-д хилийг хорих тавих тухай юм. Тодруулбал, хууль хяналтын байгууллага 60 тэрбумын асуудалд Эрүүгийн хэргийн тусгай зүйл заалт нээж шалгаж эхэлсэн учраас уг хэрэгт холбогдоод байгаа Ц.Сандуйд хилийг хориг тавих нь зүйн хэрэг гэсэн яриа олны дунд яригдаж эхэлсэн юм. Тэгвэл Ц.Сандуйд хилийн хориг тавих уу. Эсвэл хилийн хориг тавьсан уу. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хуулийн этгээд хилээр гарч, оргон зайлах магадлал бий. Эрүү хэрэгт холбогдоно шалгагдаж байгаа, Авлигалын хэрэгт холбогдсон, Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, Төрийн албан тушаал буюу эрх мэдлээ урвуулах ашигласан тохиолдолд хуулийн этгээдэг  хилийн хориг тавьдаг аж. Тиймээс Ц.Сандуйд хилийг хориг  тавих тухай яриа оргүй биш ортой л үг мэт санагдана. Учир нь 60 тэрбумын асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Мөн төрийн албаныг найцаалцаж байгаа нь өөрөө Улсад онц их хэмжээний хохирол учруулахуйц хэрэг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.   

Ц.Цолмон: Байсхийгээд л бичиг шидэлцээд байх нь зохисгүй хэрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд албан бичиг хүргүүлсэн билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-З.Энхболд даргын ирүүлсэн албан бичигтэй Та танилцсан уу? Тайлбар өгөх үү?

-Ийм бичиг явууллаа гэсэн мэдээллийг өчигдөр олон нийтийн сүлжээнээс харсан. Албан бичгийг эх хувиар нь дөнгөж сая авлаа.

Өмнө нь ирүүлсэн албан бичгийн үндэслэлийг тайлбарласан байна гэж ойлгосон. Миний хувьд хангалттай тодорхой хариуг З.Энхболд даргад урьд нь хүргүүлсэн. 

Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хангалттай мэдээлсэн.

Өмнө нь өгсөн хариу бичигт дурдсан миний байр суурь хэвээрээ байгаа. Байсхийгээд л бичиг шидэлцээд байх зохисгүй хэрэг гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан, Тамгын газрын дотоод хэрэгт оролцсон гэсэн байна лээ.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан, түүнийг хязгаарласан зүйл огт байхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дотоод ажилд оролцох боломж ч надад байхгүй. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх мөн. Энэ тухай хариу бичигт дурдсан. Ингэхдээ хуульд заасан журмын дагуу Улсын Их Хуралтай зөвшилцдөг.

Ерөнхийлөгч, УИХ гэсэн институци хоорондын харилцааны асуудал, төрт ёсны уламжлал гэж бий. Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-д ханддаггүй юм аа. Монгол Улс ганц л Ерөнхийлөгчтэй.

Монголын ард түмэн Х.Баттулга гэдэг нэг л хүнийг Төрийнхөө тэргүүнээрээ сонгосон. Үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жилийн хугацаанд энэ асуудлаар үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийн албан бланк дээрээ өөрийн гарын үсгийг зурж УИХ-д зөвшилцөх саналаа ирүүлж байсан.

Энэ журмаараа л цаашид явах байх гэж найдаж байна. Энэ асуудалд хуулийн маргаантай зүйл ч байхгүй. Байнга л яригдаж байдаг энгийн л нэг шийдвэр гаргах үйл ажиллагаа. Ийм энгийн асуудлаар ингэж үл ойлголцох байдал үүсгэн дэврүүлж байсныг би хувьдаа огт санахгүй байна.

Шаардлагатай бол сэтгүүлчид та бүхэн 1991 онд Үндсэн хуулийн яг энэ зүйлийн энэ заалтыг хэлэлцэж байсан архивын материал болон үе үеийн Ерөнхийлөгч нараас ирүүлж байсан албан бичиг, дагалдах материалтай чөлөөтэй танилцаж болно.

-Унгарт суугаа Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах талаар өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан зарлигийг Х.Баттулга Ерөнхийлөгч хүчингүй болгосныг юу гэж үзэж байна вэ?

-Энэ талаар би байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй. Ёстой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дотоод хэрэгт оролцсон болно биз. Миний мэдэж байгаагаар энэ хүнийг эгүүлэн татах талаар зөвшилцөх албан бичиг урьд нь лав л УИХ-д ирээгүй.  

Ерөнхийлөгч зарлиг гаргаж Н.Алтанхуягийг Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчийн  Улс төрийн бодлогын зөвлөхөөр  томиллоо.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нь

1981 - 1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш

 1990 - 1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга

1992 - 1994 онд "Энэ өдөр" ББХК-ий захирал

1994 - 1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга

1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1998 - 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд

1999 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

1999 - 2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2000 - 2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга

2001 - 2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2006 - 2008 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд

 2008 - 2014 онд Ардчилсан намын дарга

2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга

2012 - 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд

2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2015- оноос “Хөгжил -Ардчилал” ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.

Согтуурсан үедээ нэгнийгээ зодож

Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр нэгнийгээ зодож амийг нь хөнөөчихлөө гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгахад Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд суух эрэгтэй 34 настай Е-г Баянзүрх дүүргийн 12-р хороонд суух эрэгтэй 38 настай Б нь согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.  Уг хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж хэрэгтнийг баривчилсан байна. Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  шалгаж байгаа. 

ЦУОШГ: Зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүсч, өдөртөө ихэнх нутгаар хална гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29-НӨӨС НАЙМДУГААР САРЫН 02-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

29-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 8 дугаар сарын 1-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. Өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 35-40 градус, Орхон-Сэлэнгийн сав, говь болон зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

Б.Жагар: Өөрсдөө хаалгаа дотроосоо түгжиж эвдчихээд намайг дахин гүтгэж байна

"Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн"-ийхөн  60 тэрбумын асуудал болон өчигдөр тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагарыг цагдаагийнхан саатуулсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд "Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн"-ий тэргүүн Б.Жагар "Би НЗДТГ-ын хаалгыг эвдээгүй. Бид дотогшоо орж, шаардлагынхаа хариуг авах гэсэн боловч хамгаалагчид биднийг оруулахгүй гээд хаалгаа түгжсэн. Түгжсэн хаалгыг нь нүдтэл самбар нь уначихсан юм. Гэтэл цагдаагийнхан намайг баривчлахыг оролдсон. Би цагдаагийн байгууллагад хаалганы хэргээр гурван удаа баригдаж байна. Сонгуулийн үеэр намайг хаалга эвдсэн гэж гүжирдсэн. Дараа нь МҮОНРТ-ийн байрны хажуугаар алхаж явтал хаалга эвдэх гэж байна гээд дахин саатуулаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст дөрвөн цаг суулгасан. Харин өчигдөр хамгаалагчид нь өөрсдөө хаалгаа дотроосоо түгжиж эвдчихээд намайг дахин гүтгэх гэж оролдлоо. Мөн 60  тэрбумтай холбоотой 90 минутын бичлэгийг гадаадад судалгааны байгууллагаар шинжүүлж, эвлүүлэг биш гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс бид хариуцлага тооцуулахаар шаардах бичиг хүргүүлсэн. Цаашид энэ хэргийг илрүүлэхийн төлөө бид тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд орж байгаад живж амиа алджээ

Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын 27-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 28-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1634 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 86, зөрчлийн 1275, согтуугийн 331, зам тээврийн  ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 49-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ  аймгийн Орхон сумын нутаг Орхон голын гүүр орчим Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд суух эрэгтэй 17 настай Б усанд орж байгаад живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тиймээс иргэд та бүхэн гол, усанлд орохдоо сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.   

М.Анхцэцэг Ази тивийн хошой аварга боллоо

Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлээд байгаа юм.

Тухайлбал, Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж бахдам амжилт гаргалаа. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бол ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орлоо.

Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байна. Мөн шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл