2017 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1,2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. 30-нд ихэнх нутгаар өдөртөө халах боловч, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус , бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.