Бага насны хүүхэд халуун тогоонд түлэгджээ. ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт халуун тогоонд бага насны хүүхэд түлэгдлээ гэсэн дуудлага энэ сарын 27-ны өдөр ирсэн байна. Дуудлагын дагуу холбогдох байгууллага шалгахад Сүхбаатар дүүргийн 12-р хороо хороонд суух эрэгтэй хоёр настай Г нь буцалж байсан тогоотой шөлөнд унаж түлэгдсэн байжээ. Хүнд зэргийн түлэгдэлтэй гэсэн оноштойгоор тус эмнэлэгт хүргэгдэн ирж одоогоор эмчилгээ хийлгэж байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.
АНХААР: Хоёр настай хүүхэд буцалж байсан шөлөнд түлэгджээ
2017-07-29 10:28:00