8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн Спортын 7 дугаар наадам ирэх сард болно

2017-07-30 11:25:00

Олон Улсын Хүүхдийн Спортын 7 дугаар наадам энэ оны 8 сарын 12-17-ны өдрүүдэд Найрамдал Олон Улсын хүүхдийн зусланд явагдахааар товлогдоод байгаа билээ. Энэ жилийн хувьд 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд спортын 11 төрлөөр зохиогдох юм. Энэ жил наадмын зарыг интернэтэд байршуулснаар оролцох тамирчдын тоо нэмэгдсэн дүр зурагтай байгаа юм. Тодруулбал Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 1000 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм. ӨМӨЗО-с хамгийн олон буюу тамирчид, дасгалжуулагчид, төлөөлөгч нийлсэн 187 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэхээр урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байна. Харин Буриадаас 67 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирэх юм. Тамирчид 6 хоногийн турш сагсанбөмбөг, воллейбол, фүтзал, байт харваа, бокс, талбайн теннис, ширээний теннис, жудо, таеквондо, хөнгөн атлетик, чөлөөт бөх гэсэн төрлүүдэд хурд хүч авхаалж самбаагаа сорих юм.

Өмнөх жилүүдээс хамрах хүрээгээ тэлсэн болон өмнө нь ирж байгаагүй тамирчид, спортын шинэ төрлүүд нэмэгдсэн гэдгээс үүдэн тэмцээний бэлтгэл ажил хэр явагдаж байгаа нь сонирхол татна. Тэгвэл албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар тус тэмцээний бэлтгэл ажил 70 хувьтай явж байна гэв. Тамирчдын байрлах газар, Үзэгчдийг хүлээн авах газар, наадамд шаардлагатай материаллаг эд зүйлсүүд бэлэн болоод байгаа гэнэ.

Тус наадмыг зохион байгуулах маш өргөн бүтэц бүхийн сайн дурынхан, хэрэгжүүлэгч агентлагууд ажиллаж байгаа юм. Тухайлбал сайн дурын 150 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар болоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Books
Усан сэлэлтийн төрөл нэмэх хэрэгтэй. Уг нь хөгжиж эхэлж байгаа ч санаачлага дутаад, зохион байгуулагчид нь өөрсдөө мэдэхгүй зэргээс болоод байх шиг. Олон клуб байгаа ш дээ.
2017/07/30 103.26.193.165