8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуны ээлжит засварын зогсолтын ажил хийгдэж байна

2017-07-30 11:55:00

Өвлийн бэлтгэл хангах  ажлын хүрээнд “ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг уржигдар шөнө /2017.07.28-ны  өдрийн 00:00 цаг/-өөс эхлүүлсэн. Энэхүү тэг зогсолтыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн  ээлжит засвартай зэрэгцүүлсэн гэж Эрчим хүний яам /ЭХЯ/-наас мэдээлж байна. Засвар хийх хугацаанд “ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой /70 МВт ачаалалтай/ ажиллаж байгаа бөгөөд  72 цагийн дотор засварыг дуусгахаар төлөвлөсөн гэнэ. 

Тэг зогсолт долоодугаар сарын 31-ний өдрийн 10:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд онцгой үеийн горимыг мөрдөж, шаардлагатай тохиолдолд зарим хэрэглэгчдийг 1-2 цаг цахилгаан эрчим хүчээр хязгаарлана гэдгийг салбарын яамнаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл