8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхэлж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ

2017-07-29 15:00:00

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, холбогдох улсын ахлах байцаагчид, Газрын алба, Дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 10 хорооны Засаг дарга нараас бүрдсэн ажлын хэсэг 10 болон 14 дүгээр хорооны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд адууны чанасан мах, айраг худалдаж, хуушуур хайрах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, халдварт өвчин гарах нөхцөл бүрдсэн үйл ажиллагааг зогсоож, нүүлгэх арга хэмжээ авч ажиллалаа. Мөн Нийслэлд болон ногоон байгууламжид суурьшсан Мал бүхий иргэдийг зам чөлөөлүүлэн нүүлгэж ажиллаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Доржчулуун
Зөв шүү. Ядуугаараа далайлгаж хууль журамгүй амьдарч халдварт өвчин тараах голомт болж байгаа нь үнэн. Ажил өгсөнгүй гэж төрийг царайчилж сүрдүүлж болохгүй биз дээ
2017/07/30 103.212.119.228