
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын нэр яригдаж эхэлжээ. Тодруулбал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зөвлөх, “Өндөрбуянт холдинг”-ийн эзэн Н.Төмөрхүүг томилохоор болсон гэсэн мэдээлэл гарчээ. Түүнийг энэ долоо хоногт багтаан томилох сурагтай.
Н.Төмөрхүү 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж байсан. Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Зам, тээврийн сайдаар ажиллаж байжээ.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              