8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖИЛ: Солонгосын Гранд эмнэлэгт мэс засалд ороод амиа алдах шахжээ

2017-08-01 08:31:00

Гоо сайхны хагалгаанд ороод амиа алдах шахсан хохирогч эмэгтэйн түүхийг хүргэж байна. Олон хүнд сургамж болно гэдэгт итгэлтэй байна.

Монголын иргэн B 2016 оны 8 дугаар сард Солонгосын Сөүл хотод байрладаг Гранд гоо сайхны эмнэлэгт хөх томруулах мэс засалд оржээ. Энэ эмнэлгийг Монголчууд ТВ 9 телевизээр гардаг “Let me in Mongolia” шоуны оролцогчдод мэс засал хийдэг гэдгээр нь мэдэх болов уу. Гэвч нэг жилийн дараа буюу өнөөдөр бүсгүй тухайн мэс заслын үеэр авсан нянгаас болоод нийт таван удаа хагалгаанд орж, байнгын өвдөлтийн улмаас ажил хийх боломжгүй болж ажлаасаа гарсан, хөхөөрөө дүүрэн сорвитой, сэтгэл санааны хямралтай нэгэн болчихоод байна.

Түүнд тохиолдсон явдлыг товчлон сийрүүлье. Хохирогч бүсгүй Гранд эмнэлгийн эмч нарын зөвлөснөөр хөхөндөө имплант буюу хиймэл эд суулгаж хэлбэр засах хагалгаанд оржээ. Гэтэл хагалгааны дараах 5 дахь өдөр очиж үзүүлэхэд нэг талын хөхөн дотроос нь идээ урсаж байж. Хагалгаа хийсэн эмч И Сэ Хван: Хөхний доод талын оёдолны наалтаас харшилж, үүнээс болж идээлсэн байна гэж тайлбарлажээ.(Хагалгаа хийсэн эмч И Сэ Хван. Cолонгосын Гранд гоо сайхны эмнэлгийн эмч)

Гэтэл энэ нь худлаа төдийгүй, зөвхөн эмнэлгийн орчноос тардаг нян бүсгүйн биенд орсон нь хоёр удаагийн шинжилгээгээр тодорхой болсон юм. Дахин тайлбарлахад хагагааны үеийн стандарт алдсанаас биед нь нян оруулсан гэсэн үг. (Баримтыг зургаар оруулав. Энэ шинжилгээний хариу бол хохирогч Монголд ирсний дараа буюу тэднийг одоо асуудалгүй гээд явуулсны дараа ирээд бие нь хүндэрч яаралтай хагалгаанд орох үеэр хөхөн дотроос нь урсаж байсан идээг шинжлүүлсэн хариу юм. Энэ шинжилгээг хараад дэлхийн хаана ч нян хаанаас гаралтай болохыг тайлбарлана гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм. ) 

Болсон явдлыг үргэлжлүүлэхэдхөхнөөс нь идээ гоожсоныг наалтнаас болсон гэж тайлбарлаад дахин хагалгаанд оруулж, имплантыг солино гэжээ. Тэгэхэд хохирогч имплантаа тэр чигээр нь авахуулъя гэсэн байна. Гэтэл эмч нь имплант  хамаагүй,  идээтэй хэсгийг цэвэрлээд шинэ имплантаар солиход зүгээр гэж ятгасаар эхний хагалгаанаас зургаа хоногийн дараа дахин хагалгаанд оруулжээ. Гэтэл хөхөн дотроос 5 хоногийн турш байнгын идээ урсан гарч, хохирогч өдөр шөнөгүй халуурч байжээ. Халуун буулгах тариа хийж байсан ч 40 хэм гарч халуурч байснаа хохирогч ярьлаа.

Ингэж тав хоног тамир нь барагдтал халуурсны дараа дахиж хагалгаа хийж имплантыг авахаар болсон байна. Хохирогчийг хагалгаанд бэлтгэж 10 цаг хоосон байлгасны дараа тус эмнэлэг хохирогчоор гомдол байхгүй, зөвшилцсөн гэсэн бичигт гарын үсэг зуруулах гэж өвчтөнг 2 цагийг турш сүрдүүлж дарамталжээ. (Энэ яриа нь хохирогчид бичлэгээр байгаа юм байна.)  5 хоног өдөр шөнөгүй халуурсан, 10 цаг юм идээгүй өвчтөнтэй тэгээд өмгөөлөгчгүйгээр хэлэлцээр хийж, гэрээ хийнэ гэдэг бол хууль бус бөгөөд хүнлэг бус үйлдэл.

Гранд эмнэлгийн хуулийн зөвлөх гэх хүн эмч нь яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж шийдсэн байхад хагалгааны цагийг хойшлуулан заавал гарын үсэг зурж байж хагалгаанд орох болно гэж дарамталсан байгаа юм.

Энэ гурав дахь хагалгааны дараа тэд одоо дахиж үрэвсэх боломжгүй. Одоо асуудалгүй гээд явуулсан байна. Гэтэл Монголд ирснээс 10-аад хоногийн дараа хохирогчийн бие зовиурлаж, халуурч эхлэхэд Гранд эмнэлэгтэй холбогдож шинж тэмдгүүдээ хэлжээ. Тэд асуудалгүй,энэ бол хэвийн гэжээ.  Гэвч шөнө унтаж чадахгүй, өвчин намдаах эм уугаад ч дарагдахгүй байсан тул Монголд эмнэлэгт хандахад хөх нь идээлсэн, үрэвсэл цээжний булчинг идэж том хонхор үүсгэсэн бөгөөд, мөгөөрс, өвчүүний ясанд нөлөөлсөн байжээ. Ингээд яаралтай хагалгаанд оржээ.

Дахиад хэдхэн хоносон бол идээ биеэр нь тархаж хохирогч амиа ч алдаж мэдэхээр хүндэрсэн байжээ. Идээ биенд нь тархаж удсанаас мөгөөрсний, цаашлаад ясны үрэвсэл гэдэг өөр өвчин үүсэх аюултай юм байна. Хэрвээ Гранд эмнэлгийн эмч нарын хэлсэнд итгээд энэ өвдөлт хэвийн зүйл гэж байсан бол тэр амиа ч алдаж мэдэхээр байснаа ярив.  

Хохирогч мэс засал, оношлогоо гэх мэтээр хамаг мөнгөө шавхаж дуусгажээ. Хохирогч эмэгтэйн бие одоо ч хэвийн болоогүй, идээ мөгөөрс, ясанд нөлөөлж удсан тул ясны үрэвсэл болсон байх вий гэж санаа зовж байгаа аж. Хагалгааны хүндрэлээс болж ажлаасаа гарсан тул орлогогүй, эмнэлэгт хандаж нарийн шинжилгээ хийлгэе гэхэд мөнгөгүй аргаа барж байгаагаа ярьлаа. Энэ нэг жилийн хугацаанд зөвхөн хохирогч биш, түүний гэр бүл, найз нөхөд яах бол гэсэн айдастайгаар нэг жилийг өнгөрүүлж байна.  

Шүүхэд хандахаар судласан ч наад зах нь 5 сая вон буюу Монгол мөнгөөр 10 гаран сая төгрөгөөр өмгөөлөгч хөлслөх юм байна.Нарийн шинжилгээ өгч, биед нь одоо ч мэдрэгдээд байгаа зовиур ямар учиртайг мэдье гэхэд, шүүхэд хандъя гэхэд мөнгөгүй арга мухардаад байгаа юм.

Гоо сайхны мэс засал хөгжихийн хэрээр энэ мэтээр эрүүл мэнд, гоо сайхан, эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирогчид чимээгүйгээр олширч байгаа юм биш байгаа? Солонгосын Гранд эмнэлэг хөгжлөөр дорой гээд Монголчуудад ингэж ханддаг юм уу, эсвэл энэ эмнэлэг угаасаа үйлчлүүлэгчиддээ ингэж ханддаг юм болов уу…

Хохирогч энэ мэдээллийг Монголд төдийгүй, Солонгос болон бусад улсад тарааж олон хүнд сэрэмжлүүлэг хүргэхээр хэвлэлийн агентлагуудад хандаад байгаа юм байна. Солонгосын Гранд гоо сайхны эмнэлэг зөвхөн үйлчлүүлэгчээ хохироогоод зогсохгүй, өвчтөний түүхийг засдаг, татвараас нуугддаг байж болзошгүй тухай тэр мэдээлэлд хавсаргажээ.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1
заавал шүүхэд хандах хэрэгтэй. Хохирлоо барагдуулж нөхөн төлбөр авахаас цаашлаад эмчийн эмчлэх эрх, тэр эмнэлэгийг хүртэл хаахад хүрэхээр том асуудал байна шдээ.
2018/07/10 121.134.50.145
Иргэн
Солонгосын хууль чанга байхаа. Энэ мэдээ хэрвээ албаых нь хүмүүст хүрвэл энэ эмнээг бол мэс засал хийж, ажиллах эрхээ ч алдаж мэдэхээр л юм бна. Сайн хүргэх хэрэгтэй. Одоо мэйл гэх мэт бүх юм нээлттэй
2017/08/04 202.21.106.115
Иргэн
Заавал хохирлоо барагдуулах хэрэгтэй. тээхгүй бол Солонгосын бусад эмнэлэг ч Монголчуудад иймэрхүү маягаар хандана шүү.
2017/08/04 202.21.106.115
HOHI NEE HOHI
HAHAHAHA
2017/08/03 202.21.106.132
нэргүй
хохь нь гэдэг үг тохирсон хариулт байхаа,очиж очиж монгол тэгээд эх хүн хөхөө огтолуулана гэдэг сэтгэлд багтахгүй,бурхан тохирсон шийтгэлийг нь амсуулсан хэрэг.
2017/08/02 66.181.188.209
ИРГЭН
МӨӨМИЙГ МЭСЭЭР ЗҮСҮҮЛЭЭД БАЙХДАА ЯАДГЫМ.ХАЙРАН МӨӨМ.МӨӨМ МАНДАН БАДРАГ.САЙХАН ТОМ МӨӨМИЙГ ХАЙРЛАН ТААЛЬЯАА
2017/08/01 66.181.176.243
ИРГЭН
ӨӨХӨН ЦАГААН ӨВЧҮҮН ДЭЭРХ ӨНДГӨН ЦАГААН МӨӨМИЙГ ҮЗЭМТЭЙ МАНТУУ Ч ГЭЛЦДЭГ ЭР ХҮН ХЭЛНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР ИРВЭГНҮҮЛЭН ИХ ТЭЧЬЯАДАХААРАА ҮМХЭЖ АВААД ШОП ШОП ХӨХӨӨД ДАРАА НЬ ЗӨӨЛӨН БАЗЛАН ТААЛДАГ ТЭР САЙХАН
2017/08/01 66.181.176.243
иргэн
За даа зүгээр байсан махан бодьиороо оролдсоны харгай саваагүй зан юунд ч хүргэж болно үүнийг би бол хохь л гэнэ
2017/08/01 103.26.195.17
админ
ямар ч зүйлд 0.001% ч гэсэн алдаа гардаг ш дээ
2017/08/01 103.10.20.58
арл
новшийн солонгосчуудыг зайлуул
2017/08/01 27.123.212.137
Zochin
Eruul mend, goo saihnaaraa hohirsnoos gadna evdej shanalsniii bolon setgel sanaanii hohirol ikh hohirol uchruulsan baina. emneleg busdiin ami nas,eruul mendiin emne huleeh hariutslagiin daatgaltai
2017/08/01 43.242.243.212
Zochin
Odoo shuuhdej zargaldah heregtei, yeruul huniig hohiroochood iim baidald oruulsan ny emchiin buruutai uil ajillagaa bish, emnelgiin bohir orchin neleelsen baina. Emnelegiig ny shuuhed egeh heregtei
2017/08/01 43.242.243.212
ba
solongos orchuulgatai solongos fb deer tavichih naad medeellee
2017/08/01 124.158.92.33