8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орно

2017-08-01 08:45:00

Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл