Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог уул билээ. Тус оргилд Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос эхлэн авирч эхэлсэн ч К2 оргилд гарч чадалгүй буцсан байна. Тэрбээр өөрийн фэйбүүк хуудаснаа " Оргилд хүрэх гэж маш их хичээлээ. Би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээр ганцаараа бүх ачаатайгаа үлдсэнээр авиралтаа цааш үргэлжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил 7 шерпа, 1 эмэгтэй, 4 эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй уучлаарай" хэмээн бичжээ.
Г.Өсөхбаяр: Би чадсангүй уучлаарай
2017-08-01 09:41:44