8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баярыг эргүүлэн татахыг шаардаж дахин суулт зарлажээ

2017-08-01 11:37:00

Өнгөрсөн гуравдугаар сард Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух элчин сайд С.Баярыг эргүүлэн татахыг шаардаж эмэгтэйчүүд Чингисийн талбайд нүцгэн жагсаал хийж байсан билээ. Мөн тус өдөр Лондонд суугаа монгол иргэд ч жагсаж байсан.

Тэгвэл  Английн Лондон хотод амьдардаг монгол иргэд тус хотод орших МУ-ын Элчин сайдын яамны гадаа өнөөдрөөс эхлэн дахин суулт зарлахаар болсон байна. 

Эдгээр иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух элчин сайд С.Баярыг эргүүлэн татахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн бөгөөд албан бичгийн хариуг иртэл ийнхүү суулт зарлахаар болжээ.

ШААРДАХ БИЧИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа

Лондон хот. 2017 оны 7 сарын 31

Шаардах бичиг: Ерөнхийлөгчийн зарлиг гартал ЭСЯ-ны гадаа дахин суулт хийх тухай

“Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргээд МУ-ын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсонд бид бүхэн баяр хүргэн мэндчилж байгааг хүлээн авна уу.

Түүхэн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед Монголын ард түмэн тусгаар тогтносон сайхан эх орондоо эзэн нь байж, өнөө болон ирээдүй хойч үеийнхэн нь эрүүл саруул, мэдлэг боловсролтой, амар тайван, зөв хөдөлмөрлөж хөгжиж болох тийм нийгэмд амьдараг  болохыг хүсч ойрын он жилүүдэд харж, үзэж, мэдэрч байгаагүй итгэл сэтгэлийн асар их аврал, найдвар, горьдлогыг танаас хүлээж улс орныхоо тэргүүнээр сонгосон чухал сонгууль болж өнгөрөхийг харлаа.

Хэдийгээр бид өөрсдийн хүсэл мөрөөдөл, хувь тавьландаа хөтлөгдөн бас захиран залах гэж алс холын оронд ажиллаж, амьдарч, сурч байгаа ч гэсэн эх орон, ард түмэн, аав ээж, ахан дүүс, анд нөхөд болон үнэнийг хүссэн хүн бүхний төлөө гэсэн цохилох зүрхээрээ өнгөрсөн 27 жилд дарга цэрэг, удирдагчдын дүрд тоглосон эцэс төгсгөлгүй эд хөрөнгө, хувийн ашиг сонирхолдоо автагдсан эх орон, ард түмнээсээ урвагчдыг тэвчиж чадахгүй болсон гэдгээ илэрхийлж өнгөрсөн хавар ИБУИНВУ-д элчин сайдаар томилогдон ирсэн Санжийн Баярт эсэргүүцлээ илэрхийлж нэрээ цэвэрлэхийг шаардаж 55 өдөр гадаа зогссон. (Энэ бүх үйл ажиллагаа онлайн болон сонин хэвлэлээр нээлттэй явагдсан тул энд дахин давтан бичих нь илүүц байх гэж бодож байна.)

ЕТГ-аас 2017 оны 7 сарын 19 болон 26-нд Санжийн Баярыг элчин сайдын албанаас эргүүлэн татахтай холбогдуулан гаргасан албан бичгүүдийг тань баяртай хүлээн авч бас дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ 2017 оны 3 сарын 8 нд эхэлсэн бидний эсэргүүцэл тэмцэл нь аль нэгэн улс төрийн нам болон сонгуультай ямар ч холбоогүй байсан ба хуулийн өмнө бүгд эрх тэгш үүрэг хариуцлагаа хүлээдэг, айдас төөрөгдөлгүй, эрүүл нийгэм, зөв ардчилалтай улс орон болохыг хүссэн чин сэтгэлийн эсэргүүцэл тэмцэл байсныг анхаарлаа хандуулсан, дэмжсэн хүн бүхэн мэдэрсэн байхаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч  одоо нэгэнт ил тодорхой болсон энэхүү асуудлыг цөөн хүний улс төрийн тоглолт болголгүйгээр, 3 сая ард түмний өмнө зөв буруугийн цэнзүүр дээр дэнслүүлж хурдан нэг тийш болгож өгөхийг шаардаж албан ёсны ерөнхийлөгчийн зарлиг гартал дахин ЭСЯ-ны гадаа өдөр бүр 8 сарын 1 нээс эхэлж суулт хийхээр болсоноо мэдэгдэж байна.

Энэ асуудал дээр МУ-ын ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг гаргадаг бүрэн эрх мэдэлтэй болохыг өнгөрсөн хавар бидэнд ёсоор ирсэн холбогдох баримтуудаас баттайгаар мэддэг болсон. Тиймээс өмнөх ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид илгээсэн хоёр шаардах бичгийнхээ хариуг хүлээсээр үлдсэн бөгөөд, тэрээр ганц ч үг амнаасаа унагахгүй байсаар шинэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх болон сурталчилгааны ажиллагааг эхлүүлэн хариуцлагыг өөрөөсөө холдуулаад буухыг бид харсан.  

С. Баяр нь ИБУИНВУ-д элчин сайд болж ирэхээсээ өмнө хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энд ирсэн цагаасаа хойш өнөөг хүртэл өнгөрсөн 5 сарын хугацаанд үг хэл, үйлдэл бүр нь зөрж Лондонд болж буй үйл ажиллагаануудад удаа дараалан оролцохгүй байгаа бөгөөд МУ-ын болон ОУ-ын Дипломат Харилцааны хууль дүрмүүдийг илт зөрчиж яваад байна. (Бид энэ тухай Английн гадаад хэргийн Ази Номхон Далайн орнуудыг хариуцсан шинэ сайдад 7 сарын 19-нд бичиг хүргүүлсэн гэдгийгээ өмнө нь мэдэгдсэн). 

Шударга ёс, хариуцлагыг дээрээсээ эхэлж хэрэгжүүлэхгүйгээр Монгол Улс цаашид хөгжих боломжгүй, бас эх орондоо ард түмэн нь эзэн болж амьдарч чадахгүй ийм цаг ирсэн байгаа нь үнэн билээ. Тиймээс бид Монголын улс төрийг цэвэрлэх, хууль дүрмээ ижилхэн дагаж мөрддөг, зөв ардчилсан орон болох үйлсэд шинэ ерөнхийлөгч таны гаргах зөв шийдвэр бүрийг дэмжиж, буруу бүхнийг хатуу  эсэргүүцэн өөрсдийн чадлын хэмжээнд эх орон, ард түмнийхээ төлөө нүд чих нь болж тэмцэж явах болно гэдгээ давхар илэрхийлье. 

Ингээд таны ажилд амжилт хүсээд хариу хүлээн сууя.

Түүхэнд цагаан мөр үлдээсэн, ард түмэн, эх орондоо ээлтэй сайн ерөнхийлөгч байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bilgee
Ene huniig erunhii said bolgochmoor yum zugeer Bayar darga shig ajilaa ugj chaddag avj chaddag mundag uls turch odoo oor algadaa.Hiisen yumtai hundee hen ch l helne
2017/08/24 111.239.232.4
Zochin
Баяр ирээд энэ авилгачидтай тэмцвэл ард олны итгэлийг авна аа, жишээлбэл энэ темер замын луйвар зоригын аллагын захиалагч нарыг гаргаад ирэхэд л цаашдаа улс орноо амар амгалан удирдах боломж vvcнэ...
2017/08/23 36.12.45.160
Udval
Bayariig namiin dargaar songoy sain uls turch sain udirdagch hun dee
2017/08/19 202.179.26.243
Demjigch
С.Баяр зангаргатай, хүчтэй лидер, Монголд хэрэгтэй хүн. Наад зах нь намаа эргүүлээд нэгтгээд авнадаа, цаашилбал эдийн засгийн зоримог алхмуудыг хийнэ.
2017/08/19 202.179.26.243
Oidov
Hurdan irj namaa avraachee .End burhangui gazriin bumba galzuurna gedeg n bolood bna
2017/08/17 202.179.26.199
Zochin
Bayariig namiin dargaar songoy sain uls turch sain udirdagch hun dee
2017/08/16 150.129.140.53
zochin
ner hundny shalbaagt unaad uls teriin uhdel bolchood elchin hiih geed zutgeed baikh yum,es surtahuunii huvd ulsaa teleeleh erhgui i bolson gedgiig chin ard tumen chin heleed baina
2017/08/04 122.201.31.208
Зочин
Муу бүхэн илрэх жамтай,ард түмнээ аваад явж чадахгүй хөгийн улс төрчдийг шууд эргүүлэн татах хууль шаардлагатай байна. Өөрсдөө л хагартлаа баяжаад байдаг
2017/08/02 107.77.75.94
харамсаж байна
МАН ын гай их байна. УИХ д сонгогдсон 65 дотор нь эцэг, эхээс оноосон нэрээр хүнийг доромжлогч, хүүхэн хүчиндэгч, гудамжны авгайн зан ааш гаргагч, авлигчинг мэдсээр байж гадаадад элчингээр илгээгчид,
2017/08/02 103.229.121.205
Зочин
Энэ С.Баяр гэж нэг муухай архичмн өвгөнийг хурдан татаж ямар замаар хөлжсөнийг нь сайн шалгаж хууль бусаар хулгай хийж ард.түмний хөрөнгийг луйьаордаж авилгадаж авсан мөнгийг эх оронд минь авчруулөх х
2017/08/01 59.153.114.175
зочин
цаана нь зогсож байгаа эмэгтэй хивдэг мал шиг ямар эвгүйн бэ.
2017/08/01 202.131.245.226
Үргэлжлжл
зөвлөх Алтанхуяг, ЕТГ-ын дарга нарт найдаж байна.
2017/08/01 124.158.90.7
үргэлжлэл
3 дахь ерөнхийлөгийг нэр дэвшихэд ЭБ-тэй нийлж намсныхаа төлөө тэр их баяжсан уу. Та нарыгаа дэмжиж бна. Монголд МАН-ын дарангуйллаас айгаад тэмцэж чадахгүй байна. Гэхдээ Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн
2017/08/01 124.158.90.7
С.М
Ямар мундаг залуучууд вэ хэлэх үг алга. Баяр хязгааргүй баян болсон хүн өөрөө бараг ажил хийгээгүй гутарч явсан тухайгаа ТВ-гээр ярьсан шүүдээ. Яагаад гэнэт хөлгүй баяжив.3 дахь ерөнхийлөгчийг дахин
2017/08/01 124.158.90.7
зочин
Баяртай болгоомжтой харилцаарай,хүч хэрэглэж магадгүй
2017/08/01 139.5.217.120
irgen
demjij bnaa
2017/08/01 202.21.124.134
Bairnuudiig daraa bas huuraa
Tatah ni bolno doo. Odoo iim humuusiig davruulahgui tataj baihgui bol bolohgui.Arai ard tumniig doromjilson. Tatsanii daraa ter olon bairnuudiig ni huraaj avch ulsiin orllogo bolgo. Ardiin mongo shuu.
2017/08/01 87.211.48.158
Энхээ
ЭНЭ НОВШИЙГ ХУРДАН БУЦААЖ ТАТ МОНГОЛЫН НЭР БУЗАРЛАСАН ХОГ
2017/08/01 202.179.27.134
олоон иргэдийг төлөөлөв
Баяр гуай . танаас гуйя. өөрөө хүсэлтээрээ огцрооч. шившгээ дэлгүүлж өчнөөн хүний аминд хүрэх гээгүй бол... Харин монголд ирэхгүй байж болно...
2017/08/01 202.179.31.75
С.М
Төртэй монголын цөстэй охин байна. Ах нь дэмжиж байна.
2017/08/01 124.158.90.7
болдоо
зөв шүү, залуустаа баярлалаа
2017/08/01 202.21.112.202