8o
Улаанбаатар хот
mobile menu

Жирийн нэг төрийн албан хаагч "саятан" болж болох уу

2017-08-02 08:34:00

2017 онд Авлигатай тэмцэх газарт нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстойгоос албан үүргээ гүйцэтгэж буй 239 албан тушаалтан мэдүүлгээ өгсөн байна. Энэ удаагийн ХОМ-ээс харахад төрийн өндөр албан тушаалтнаас гадна аймгуудын Засаг дарга нарын ХОМ  нэлээд олны анхаарлыг татаж байгаа. Тодруулбал, Албан тушаалтнуудын ХОМ-ын мэдүүлгээс жишээ татахад  Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр 940 сая төгрөгний үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлэг өгсөн бол, жилийн 253 сая төгрөгийн орлогоороо Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, 440 сая төгрөгийн хадгаламжаараа Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар тэргүүлсэн байна. Харин хамгийн олон малаараа Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүлжээ.  С.Батболдын хувьд  бод, бог нийлсэн 1,095 малтай аж. Үүнээс хурдан удмын 22 адуутай хэмээн мэдүүлсэн байна. Засаг дарга нарын бэл, бэлчинг захаас нь  сонирхуулахад нэг иймэрхүү байна. Бид энэ удаад 440 сая төгрөгийн хадгаламжаараа тэргүүлж байгаа Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн талаар мэдээллийг хүргэж байна.

Төмөртогоогийн Энхтүвшин нь Дорноговь аймгийн Сайншанд суманд 1973 онд төрсөн. Эхнэр  хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй.  Түүний хувьд 2016 оны 07 дугаар сараас Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Хадгаламжийн орлогоороо тэргүүлж байгаа Т.Энхтүвшинг олон нийт төдийлөн сайн танихгүй. Тэрбээр ажлын гараагаа 1996 онд Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн даргын албан тушаалаар эхэлж байсан. Түүнээс хойш 21 жил төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа.  Тодруулбал,

1996-2001 онуудад онуудад аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын газарт улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, 
2001-2002 онд аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга, 
2002-2004 онд аймгийн ЗДТГ-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, 
2004-2007 онд аймгийн ЗДТГ-ын дарга,
2004-2008 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
2007-2011 онд аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
2012-2012 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
2012-2014 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүү, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга,
2014-2015 онд Сайхан улаан оргил ХХК-ийн захирал, Бэл капитал ХХК-ийн ТУЗ-ийн дарга,
2015 оноос Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
2016 оны 07 дугаар сараас Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа.

Түүний ажиллаж байсан түүхэн замналаас харахад ямар нэгэн хувийн бизнес эрхэлж байсангүй. Хувиараа бизнес эрхэлж байгаагүй мөртлөө 440 сая төгрөгний хадгаламжтай болох боломжтой юу. Т.Энхтүвшин хадгаламжаас гадна хоёр орон сууцтай, 25 сая төгрөгний үнэ бүхий үнэт эдлэлтэй, Toyota land cruiser 200,  Toyota lexus RX330-1 зэргийн автомашинтай бэл бэлчинтэй нэгэн. Харин гэр бүлийн жилийн орлого нь 69 сая төгрөгийн орлоготой. ХОМ-ээ ямар нэгэн бизнес эрхэлж байгаагүй хэмээн мэдүүлсэн мөртлөө энэ хэмжээний мөнгийг хуримтуулах боломжтой юу. Жирийн нэгэн жишээ дурьдахад насаараа төр болон хувийн хэвшилд ажилласан хүмүүс дундаж зэргийн унах унаатай, 2-3 өрөө байртай, хадгаламжиндаа цөөн тооны хэдэн төгрөгтэй байдаг жишээ маш олон байгаа. Энэ жишээнд  манай улсын дундаж давхарга тэр чигээрээ орно.  Гэтэл зарим нэг төрийн албан хаагч төрд шургалж хэдхэн жилийн дотор хэт баяжсан түүх олон байдаг. Энэ жишээг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин давтсан уу. Аль эсвэл өөрийн хувийн бизнесээ нуун дарагдуулсан уу. Жирийн нэг төрийн албан хаагч "саятан"  болж болох уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ийм ажил хийж байсан хүмүүс ингэж задартлаа баяжин гэж огт байдаггүй юм төрөөс төрсөн тёрбумтан байна. АТГ үхсэнээ хийж байдаг байна. Цагаан мах нь эргэтэл шалгах ёстой юм биш үү.
2017/08/08 202.9.41.82
MAXH
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон
2017/08/06 66.181.187.252
төсөвийн ажилтан
МАН төрөөс төрсөн тэрбумтан
2017/08/05 203.91.115.39
Зочин
Муусайн авилгач нар нэг л.өдөр үнэнд.гүйцэгдэнэ дээ үр хүүхэд салга малаг юм гарна дооо
2017/08/04 27.123.212.134
muuhai
Aumaar muuhai muu hun IRGED YAAH CH ARGA ALGA.AIMGIIG NAMCHILJ.BIZNESIIG TALCUULJ. HYANAH HUN BN UU
2017/08/04 202.72.245.70
Зочин
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хил хорио цээрийн хяналтын газрын дарга, дарганцаруудыг шалгах хэрэгтэй. Цалингаасаа өндөр өртөгтэй амьдрах нь ариун явдал биш. Сэлэнгэ, Бянт-Ухаа, Ховд
2017/08/04 185.170.41.8
Ana
Энхтүвшин даргийг гоочилж байхаар өөрсдөө ажлаа хийгээд мөнгөтэй болох нь яасийн. Юу ч чадахгүй муусайн юмнууд.
2017/08/04 202.70.46.220
Ana
Чадаж бгаа юманд арга алга даа. Та нарийн мөнгөнөөс гуйчаа юу. Өөрсдөө ийм болж чадахгүй байж дуугүй л байцгаа. Ажлаа хийж бга хүнийг битгий гоочлоод бай. Атаархаж үхэх нь ажилгүй гуйлгачин юмнууд.
2017/08/04 202.70.46.220
Мэдэгч
Энхтүвшинг аймгийнхан мэднэ шдээ амьдрал нь ямар уу гэдгийг төрийн жир йн албан хаагч бсан хүн ингэтлээ хаанаас хөрөнгөжсөн байх нь уу ойлгомжтой бна төсвөөс хулгайлсан эсвэл авилгаар баяжсан байх нь
2017/08/03 103.229.120.219
ийм л байгаа
Сайн ярьвал төрд ажлаад баяжаад байгаа олон албан хаагч байгаа. Зарим нь авгайгаа ч ажилд оруулахгүй, хагартлаа баяжиж байгааг нүдээрээ харж л байна. Том дарга нараас /тэрбумтан М. Энхболд, С. Баяр,./
2017/08/03 103.229.121.205
Шударга ард
Төрөөс хулгайлж чадаагүйгээс цалингийн зээлээ төлж чадахгүй тэтгэвэрт гарах эсвэл үхэх үхэж хүүхдүүддээ өр үлдээж байгаа жирийн албан хаагчид дийлэнх нь шүү дээ
2017/08/02 122.201.22.30
f
Ene bol hogiin zantai abilagch sh dee shalgah heregtei hun daramtalj absan mungu ni enend zohihgui hor bolno.Mednee eniig.
2017/08/02 202.21.106.153
Г.Батнасан
Энэ хүн гол төлөв Санхүү, Мэргэжлийн хяналт гээд өнөөдөр хамгийн их авилгалд өртдөг байгууллагад ажиллаж дээ.
2017/08/02 202.179.31.60
Төрийн ажилтан
Албан тушаал, хөрөнгөлөг байдал 2 шууд хамааралтай болоод байна, албан тушаалд зүтгээд байгаагийн шалтгаан энэ болов уу даа, ХОМ-ыг авч байгаа ч хөрөнгийн эх үүсвэрийг нягтлан шалгах нь зүйд нийцнэ
2017/08/02 202.9.42.166
Hulgaich
TsaAna ni zondoo yum biI hulgaich
2017/08/02 202.70.46.235
а
Өмнө дарга нарыг бодвол Засаг дарга болсноосоо хойш 1хэн жилийн хугацаанд гадаад хамтын ажиллагааг сайжруулж аймагтаа маш олон бүтээн байгуулалтууд хийж байхад түүнийг нь харлуулах гэсэн хүмүүс байхын
2017/08/02 202.179.30.158
Сайн хүн
Харин ч өөрийн хөрөнгөө нуун дарагдуулаагүй үнэн зөвөөр мэдээлсэн байна.
2017/08/02 202.179.30.158
Degii
Ih um hulgailsan hyndee
2017/08/02 27.123.214.122
хх
ернө дарга нар бол бүгд л иймэрхүү бгаашдээ хөөрхий нэгнийхэн явуулгал бнадаа Тогоон дотроо алалцаж байж мэдхэл юмдаа
2017/08/02 202.179.26.76
zochin
Shudarga humuus ni gadaad dotood yavaad butsen buteegui amdralaar amdraad, terd baigaa neg ni algui albat bolood duusaj bna ene mongol uls
2017/08/02 66.181.184.240
zochin
darga bolj l baij money hiij baigaa shuu dee. erkh medleeree , tanil tal, medeelel deer suuj biagaad. nairaa , egee avaa hiij money bolj biagaa. teriig hyandag ter zasag gej ch alga.
2017/08/02 66.181.184.240
ИРгэн
МАНАН-ийн бүх дарга нар ийм болсон ш дээ
2017/08/02 66.181.186.42
ИРГЭН
Пездух гэжь гэтэл насаараа төрд ажилласан миний байж байгааг, орох орон ч үгүй, хохь нь дээ хох нь.
2017/08/02 202.70.34.70
зочин
Энхболд Сандуй нарын заавраар
2017/08/02 59.153.115.236
  • Recent
  • Most Read
  • Most Comment