Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас эхлэн түр хугацаагаар хэсэгчлэн хаахаар болжээ.
Дээрх маршрутын авто замыг наймдугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл хаах юм байна.
Авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто зам барих ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа дээрх ажлын хүрээнд хэсэгчлэн зам хаахаар болсон нь энэ аж. Зам хаасны дараа 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр төлөвлөжээ.
Автосургуулийн замыг 10 хоног хаана
2017-08-01 17:28:54