Сонгинохайрхан дүүргийн 30-р хороонд ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгыг хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлөх засварын ажил явагдаж байна.
Тус хороо цэцэрлэгийн насны 655 хүүхэдтэй, 60 гаруй хувь нь харьяа 125 дугаар цэцэрлэг болон ойр орчмын хороодын цэцэрлэгт хамрагдаж иржээ. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 4 ангид нийт 120 хүүхэд хамрагдах боломж бүрдэх юм.
Барилгын зориулалтыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэх ажил энэ сарын сүүлээр дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхэд, багачуудыг хүлээн авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.
Үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгож байна
2017-08-01 18:20:00