Вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи веритас” эмчилгээ оношилгооны төв элэгний С вирус тоолох, В,С вирусын эхний сарын эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Одоогийн байдлаар Монгол Улсад элэгний С вирусыг эмчлэх таван эм зарагдаж байна. Жишээ нь Хипсинат гэдэг эмийг даатгалаар 210 мянган төгрөгөөр хямдруулаад, 140 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Харин тус төвд ирснээр эхний сарын эмийг үнэ төлбөргүй авах юм байна. Үнэгүй эмчилгээ оношилгоонд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн бүртгэл энэ сарын 1-ээс 15-ны өдрүүдэд тус төв дээр явагдах бөгөөд насны хязгаар заагаагүй гэнэ.
В,С вирусын эхний сарын эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ
2017-08-02 08:42:50