8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч цалин болон тэтгэвэрийн зээлд арилжааны банкууд мөнгө хүүлж байна гэв

2017-08-02 08:59:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй хийсэн хэлэлцээрийн явц, хэрэгжилт, гарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцон ярилцав.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы танилцуулснаар ОУВС-ийн ажлын хэсэг маргааш төгсгөлийн уулзалтаа хийх  ажээ.  Хэлэлцээр амаргүй нөхцөл байдалд явж байгаа. Монголбанкны хувьд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.

Мөн ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч, хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг Монголбанкны ерөнхийлөгч хэлллээ.

Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк 1,3 тэрбум ам долларын санхүүжилт хийх ёстой. ОУВС, Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд авах ёстой зүйл биш гэж үзэж байгаа юм байна. Гэтэл монголчуудын хувьд гол барьцааны хэрэгсэл нь мал байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудын байдалд мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлэхээр байдал үүсч магадгүй юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийн талаар асуун тодруулж, тэтгэвэр, цалингийн зээл нь эрсдэлгүй зээл атал арилжааны банкууд мөнгө хүүлэх байдлаар, тухайлбал, тэтгэврийн зээлд сарын хоёр хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой асуудлуудаар Монгол банкнаас тайлбар, тодруулга авахаар болов. 

Монгол банкнаас гаргасан албан ёсны мэдээллээс үзэхэд иргэдийн арилжааны банкуудаас авсан хэрэглээний, цалингийн, тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар 2 их наяд 845 тэрбум 310 сая төгрөг байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
irgendee ch taivan amar niigemdeej amar uym bishyy .Manai ene ergyy ih huraliin lalariin garuud eroosoo sudalahgyi l baigaa uym daa .
2017/08/08 185.75.139.253
Shar tokhoi
Hyygee bagaar bodoj zeelee urt hugtsaagaar hynii irgeniihee aj amidraliig ni orlogiig niigemee sain sudalj baij zeelee bodoj tootsooldog Evropiin bolon Cheh ulsiin bodlogiig heregch yylvel yadag uym.
2017/08/08 185.75.139.253
Tseegii
Gantshan tetgever tsalin bish bvh zeeliin huu mash undur bn.bairnii zeeld sard 800,000 myangiiig tulhud 100,000 myangi ni undsen geed uldsen 700,000 mynga ni huu bolj bn
2017/08/05 103.229.120.175
zochin
Huug l buuruulmaar bn.33say g 4 jiliin hugatsaaand tulhud 50 say bolgoj duusch bn
2017/08/04 112.72.11.114
Buynaa
Bairnii zeel 19,2% shudee shulj bn 45 say zeelxed 101 say bolgoj ogch bn shudee
2017/08/04 202.55.191.42
Zochin
Luivarchin shn jujigleh yum aa
2017/08/04 202.9.43.199
Эба
банкны бүх төрлийн зээлийн хүүг бууруулаад урт хугацаатай таатай нөхцөлтэй болгоод өгвөл зүгээр манай ерөнхийлөгч Монгол улсын зартай том эдийн засагч нараар багаа бүрдүүлээд боломжит бүх аргын хэрэгл
2017/08/04 103.242.45.175
Зочин
Маш зүйтэй энэ банкуудын зээлийн хүүг бууруулах талаар дорвитой ажилламаар байна дээр нь нэмж хэлэхэд хүүхдийн хадгаламж наас татвар аваад байгааг больсноор байнаа энэ арай дэндэж байна
2017/08/03 27.123.212.131
Зочин
Тэтгэврийн зээлийг ихэвчлэн үр хүүхэд ач зээ нь авахуулсан байгаа даа,
2017/08/03 27.123.212.129
Ok
Tetgewriin zeeltei emee uwuu uriig ni teglej uguuchee battulgaa amlaj garch irsen biz de
2017/08/03 107.167.102.162
Zochin
18% gedeg arai denduu bna.xen tedniig ingexiig zovshoorson yum be.Ard tumnee shulna gedeg n arai xeterch bnaa
2017/08/02 66.181.178.19
Zochin
Toriin bank aimshigtai shuldag shuu
2017/08/02 66.181.178.19
Zochin
Yag tiim shuu.Eronxiilogch mash zov bna shuu. Tetgeveriin zeel avxad 18%
2017/08/02 66.181.178.19
Зочин
Ерөнхийлөгч амалсанаа биелүүлнэ гэдэгт ард түмэн бид чинь итгэж хүлээж байгаа шүү. Өрийг ганц удаа тэглэхэд олон хүний амьдралд маш том түлхэц дэмжлэг болно шүү.
2017/08/02 74.82.35.89
ХӨХ
БАНК ДЭЭРЭМЧИД
2017/08/02 202.70.46.234
Ts
Yag unen zeel uguh unen ideemdemtei ul hudluh hurungu taviad zeel Avah geheer ta tetgeveriin Hun geed uguhgui shuu Yostoi mal Uud tuluh chadvargui baival ugnu l biz chadahgui bol ul hudluh hurungu Uud
2017/08/02 103.26.194.200
Эрдэнэ
Ямар ч зээл байсан хүү авч байгаа л бол мөлжлөгө гэдгийг ойлгодог хүн хэд байгаа юм бол доо.
2017/08/02 202.9.42.88
irgen
tetgeveriin zeeliig 50 50-n huviar hagasalj hiideg baival yasiim be tetgeveriinhee 50 hiviig zeeleer avch boldog uldsen 50 huviig hugatsaandaa avdag baival hundrel bagatai yum shig sanagdah yum uuniig
2017/08/02 103.229.120.26
z
Undsen zeeliin tulult ih, huug ni baga bolgood ugchih. er ni zeeliin huug bagasgaad ug. ter chini l ur teglesentei adil bolno
2017/08/02 202.131.243.6
Zochin
Gadaadiin tomoohon bankuudiin salbariig hurdan Mongold neemeer baina. Ali bolgon Mongoliin lombard bankuudad ard tumen chin darluulah be
2017/08/02 122.201.31.208
Zochin
Mongoliin bankuudiin 8%-iin mortgage-iin zeeliin ikhenhed ny huu telseer bairnii unee barag dahin nugalj baij zaluuchuud maan bairtai boloh ny . Ene daramtiig bagasgaad egeech
2017/08/02 122.201.31.208
zochin
zah zeel hugjsen ornuudad bank jiliin 2-4% baival good business boldog , manaid bol ard tumnii shulj 10% deesh bolj , ard tumniig shulj bna.mongol-chuud bie bienee shulj amdargad eedgui humuus
2017/08/02 66.181.184.240
zochin
Bank gesen bolovson nertei hunii heregteseen deer toglolt hiideg luivariin gazar-uudiig ajilladag zarchimii daguu ajluulah heregtei. bolovson nertei lombard
2017/08/02 66.181.184.240
х
26 саяын орон сууцны зээл авахад 18 жилийн дараа хүүнд нь 13 саяыг төлж 39 саяаар авч бна. Хүү нь байрны үнийг 0.5 дахин өсгөсөн бна. Амьдрал утгагүй санагдаад амиа хорломоор үе байдаг шүү.
2017/08/02 103.57.95.61
а
Ганц гуйлт бна. Төлөгдөж байгаа зээлийн нийт дүнгийн маш бага хувь нь үндсэн зээл, маш их хувь нь хүү байдаг. Монголчууд бүгд мэдэж бга. Үүнийг л янзлаад өгчих.
2017/08/02 103.57.95.61
Төрийн албан хаагч
Үлдсэн нь хүүгийн төлбөр учраас өрийн дарамтанд орж байна. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. хүүний хувь их байна. сарын хүүг маш багасгах шаардлагатай байгаа
2017/08/02 202.179.10.10
төрийн албан хаагч
Үндсэн зээл чөлөөлөх нь хэтэрхий ачаалалтай байх, хамгийн гол нь хүүг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Жишээ нь: 860,0 мянган төгрөгийн цалингийн зээл төлдөг хүний үндсэн зээлийн төлбөр нь 260,0
2017/08/02 202.179.10.10
Бямбаа
Америк зэрэг хөгжингүй орнуудад зээлийн хувь маш бага байдаг,бүр жилийн 1,5хувь гэж фв.т бичсэн.тийм бага хүүтэй банк оруулж ирж монополь банкуудын хүүг бууруулж болдоггүй юм байх даа.
2017/08/02 27.123.214.122
зочин
цалингийн зээлийн хүү, үндсэн зээлийн төлөлт 2-ыг ядаж 50/50 болгомоор байна
2017/08/02 202.179.10.50