Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар нийслэлийн НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Гишүүд Ц.Сандуйг огцруулах болсон шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой. Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох шаардлагатай гэсэн агуулгатай шаардлагад гарын үсэг зурж эхэлсэн байна. НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар хуулийн дагууЦ.Сандуй албан тушаалаасаа огцрох нөхцөл бүрдэх аж. Гарын үсэг цуглуулах ажиллагаа уржигдар буюу даваа гаригт эхэлсэн юм байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар одоогоор 20 гаруй гишүүд гарын үсгээ зураад байгаа юм байна.