“Пума Империал” зочид буудлын цахилгаан шат унасан хэрэг гарсан байна. Хэрэг өчигдөр 15,40 минутын үед гарсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар унасан цахилгаан шатанд найман хүн зорчиж явсан бөгөөд шат 5-6 давхар орчмоос унаж эхэлсэн байна. Уг хэргийн талаар тус байгууллагын зүгээс “Цахилгаан шатны даац хэтэрсэн. Тороос тасарсан юм байхгүй” гэсэн мэдэгдлийг өгсөн байна. “Пума Империал” зочид буудал “Dresdon Elevator” брэндийн есөн хүн суух боломжтой 630 кг ачааны даацтай хоёр цахилгаан шат байрлуулжээ. W
Улмаар цахилгаан шатанд явсан найман иргэний дотор муухайрах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эдгээр иргэд хэргийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад байгаа аж.