8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Батцэцэг: Аав минь бурханы орноос намайг хараад маш баярлаж байгаа байх гэж бодож байна

2017-08-02 12:31:00

Чөлөөт бөхийн тамирчин олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаад  өчигдөр эх орондоо ийнхүү ирсэн байна. Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгээс баярын сэтгэгдэлийг нь хуваалцлаа. 

-Хөдөлмөрийн баатар гэх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Маш их баярлаж байна.Ийм сайхан цол авч байгаадаа маш их баярлаж байна. Монгол Улсын Засгийн газар болон, Ерөнхийлөгчийн тамгын газар, аав ээж, Хил хамгаалах ерөнхий газар шигшээ багийн хамт олон гээд өнөөдрийг хүртэл намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст баярлалаа. Сэтгэл хөдлөөд хэлэх ч үг олдохгүй байна. Хэлэх үгээ маш их бодсон. Гэвч сандраад үгээ сайн хэлж чадахгүй байна. Намайг чөлөөт бөхийн спортод оруулсан Дондов багшдаа, бөхийн эрдмийг дэлхийн тавцанд хүргэхэд надад тусалсан бүх юмаа зааж сургасан Дүвчин багшдаа, шигшээ багийн багш Батбаяр, Сүхбаатар, Цэдэнсодном багш нартаа маш их баярлалаа

-2005 оноос та Чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Өнөөдрийн хүртэл гаргасан амжилтандаа хэр их сэтгэл хангалуун байна вэ?

-Бага зэргийн чамлалтай байна. Цаашдаа маш сайн хичээж болно. Хамгийн ойрын зорилго 2018 онд болох тэмцээнд сайн оролцохын төлөө хичээх болно. 

-Бэлтгэлээ хаана базааж байгаа вэ. Хамгийн ойрын оролцох тэмцээн, зорилогоо хуваалцахгүй юу?

-Манай баг хамт олон дэлхийн аваргад оролцох гээд бэлтгэлээ хийж байгаа. Би гадаадад эмчилгээ хийлгэж байсан учраас ойрд бэлтгэлээ хийсэнгүй. Гадаадад эмчилгээ хийлгэж байгаад Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж аваад ирлээ. Хамгийн түрүүнд би аавыгаа маш их бодсон. Аав минь бурханы орноос намайг хараад маш баярлаж байгаа байх гэж бодож байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баяр хүргэе.Дараа дараагийн тэмцээн бүртээ улам их амжилт гаргаарай.Эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсье.Мундаг охин шүү
2017/08/03 182.160.6.17
ENH
BAHARHAJ BAINA AMJILT
2017/08/03 27.123.213.2
zochin
Saihan baina oo. Ulam ih amjilt husie6
2017/08/02 202.70.34.244
Саруул
Бахдам амжилт. Их баярлалаа бид.Сайхан байна.
2017/08/02 202.9.42.254
Sukhbuyn
ACA d bayr khutgie
2017/08/02 202.179.25.125
З.Цэрэнп\үрэв
Улсын баатартаа улам их амжилт хүсэе ард түмнээ ахин олон удаа баярлуулаарай нүдээ олсон шагнал байна
2017/08/02 203.91.118.180
мундаг
бахархмаар сайхан монгол бүсгүй,улам их амжилт хүсье
2017/08/02 202.179.27.82
зочин
чамаар бахархаж бна.
2017/08/02 103.9.91.40
С.М
Баяр хүргэе. Спортын өндөр амжилт хүсье. Үнэхээр сайхан байна. Ерөнхийлөгчдөө талархлаа. Шагнал нүдээ олноо гэж үнэхээр сайхан юмдаа.
2017/08/02 124.158.90.7
  • Recent
  • Most Read
  • Most Comment