8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦУОШГ: Усархаг бороо орох тул үер усны АЮУЛААС сэрэмжлүүлж байна

2017-08-02 15:22:23

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-5-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

2017 оны наймдугаар сарын 02-ны 20:00 цагаас наймдугаар сарын 03-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Cолигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос  секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 15-20 градус, Орхон-Сэлэнгийн саваар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө   18-23 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 04-НӨӨС 08 ДУГААР САРЫН 08-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 4,7-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст бороо орно.

Харин 6-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус байна.

 Бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар өдөртөө хална.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл