8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч 60 тэрбумын асуудлыг дахин сөхөж АТГ-ын удирдлагуутай уулзав

2017-08-02 16:07:42

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна.

АТГ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, ТЕГ, ЦЕГ хамтран эдгээр асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Одоо ажиллах хэрэгтэй. Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, зохих байгууллагууд шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хэрэгтэй нэгэн зэрэг  Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэж байлаа.

АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нар хамтарсан ажлын хэсэг нэгэнт гаргасан тул одоо эдгээр асуудал дээр ажиллах боломж нээгдсэн гэдгийг хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ss
Enkhjargaliig avch hayahgui bol ene hunees um garahguiee!!!
2017/08/03 172.58.56.86
Zochin
Ehleed Jenco Battulga uuruu offshoroos munguu oruulj irj ulger duurail uzuuleh heregtei ym bish uu.
2017/08/02 202.70.46.234
as
elbegdorjiig shalgah heregtei
2017/08/02 103.57.95.228
Дорждэрэм
Хичнээн жил сар хугацаа өнгөрч байхад юу ч хийхгүй,шалтаг тоочоод байгаа нөхдүүд ямар олигтой юм хийхэвдээ,маш чадварлаг шуурхай дайчин нөхдийг бодлогоор сонгон тавьж ажиллуулах хэрэгтэй.
2017/08/02 66.181.188.209
Г.Батнасан
Өмнө нь хууль эрх зүйн боломжгүй, шинэ хууль хэрэгтэй гээд байгаагүй билүү? Эдгээр нөхдийг шудрагаар ажиллаж бодитой үр дүн гаргана гэхэд нэг л итгэл төрөхгүй байх юм.
2017/08/02 202.179.31.60
  • Recent
  • Most Read
  • Most Comment