8o
Улаанбаатар хот
mobile menu

Насанд хүрээгүй хүү хар тамхины хэрэгт холбогджээ

2016-01-11 15:47:00

Хар тамхины хэрэгт холбогдсон бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгах явцад дээрх өсвөр насны хүүхэд холбоотой нь илэрлээ. Цагдаагийнхан түүнийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж эхэлсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс өнгөрсөн сард “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийж, 12-р ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсныг тогтоосон билээ. Тэгвэл одоо дээрх 17-18 насны дээрх сурагчдад Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл