Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн 52 настай Дагваагийн Базаррагчаа хөдөөгийн нөхцөлд тааруулан хоёр гэрийг холбож хуримын том гэрийг барьжээ. Энэ гэр нь 15 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй ба 200 гаруй хүн багтдаг байна.
Тэрээр жилийн өмнөөс энэ санаагаа олж, том хүүгийнхээ хуримыг саяхан хийхдээ аль болох олон хүн багтаах санаатай сэдэж энэхүү том гэрийг барьжээ. Өөрөөр хэлбэл, хоёр гэр холбох дунд талын холбоосны материалаа авснаас хойш хоёр сарын хугацаанд хийж дуусгасан байна.Энэ гэрийг хөдөөгийн нөхцөлд хаана ч барьж, угсарч болохоор авсаархан, хөнгөн байдлаар хийжээ.