-Ц.Сандуйг журмын нөхөд нь “сандаргаж” эхэллээ-
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг журмын нөхөд нь “сандаргаж” эхэллээ. Ингэж хэлсний учир нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Энэхүү гарын үсгээ зурах үйл ажиллагаа өнгөрсөн даваа гаригт буюу долдугаар сарын 31-ний өдрөөс эхэлсэн аж. Гишүүд Ц.Сандуйг огцруулах болсон шалтгаанаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой хэмээн тайлбарласан аж. Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох шаардлагатай” гэсэн агуулга бүхий шаардлагад гарын үсгийн ийнхүү зурж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор 20 гаруй хүн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураад байгаа аж. Энэ тоо нэмэгдэх эрчтэй өснө гэдгийг ч онцолжээ.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг журмын нөхөд нь “сандаргаж” эхэллээ. Ингэж хэлсний учир нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Үүнээс үзэхэд холбогдох хуулийн дагуу НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар Ц.Сандуй албан тушаалаасаа буух нөхцөл бүрдэх юм байна. Тодруулбал, Ц.Сандуйгийн ирээдүйг 45 хүн шийдэх бололтой. Үүнээс гадна НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч гарын үсэг зурснаар гишүүдийн саналын тоо огцруулах хэмжээнд хүрэх юм байна. Алдарт 60 тэрбумын хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа нэрийдлээр бүтэн жил тойрсон асуудалд холбогдоод байгаа Ц.Сандуйгийн ирээдүйг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд шийдэх нь.
Харин Ц.Сандуй даргын суудлаа өгөөд л энэ хэрэг шийдэгдэх үү. Ц.Сандуй намын дүрмээр сонгуульд ялагдсан үүрэг, хариуцлагаа хүлээж уг албан тушаалаа өгөх ёстой нэгдүгээрт.
Ямартай ч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд гарын үсгээ зурж гуравны хоёр нь ийнхүү Ц.Сандуйг огцруулахыг зөвшөөрлөө гэж үзье. Харин Ц.Сандуй даргын суудлаа өгөөд л энэ хэрэг шийдэгдэх үү. Ц.Сандуй намын дүрмээр сонгуульд ялагдсан үүрэг, хариуцлагаа хүлээж уг албан тушаалаа өгөх ёстой нэгдүгээрт. Энэ бол ажлын хариуцлага алдсантай холбоотой зүйл.
Үндсэндээ ажлын хариуцлага алдсан Ц.Сандуйг ажлаас нь огцруулж хариуцлага тооцох. Мөн Эрүүгийн хуулийн дагуу шийтгэл ногдуулах гэсэн хоёр зүйл яригдах учиртай.
Хоёрдугаарт Ц.Сандуй нь давхар Эүүгийн гэмт хэрэгт холбогдоод байгаа сэжигтэн. Одоогоор тус хэрэгт Улсын Ерөнхий прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан. Үүний дагуу Ц.Сандуйгаас АТГ 60 тэрбумын асуудлаар байцаалт авч эхэлсэн. Тэгэхээр 60 тэрбумын асуудал Эрүүгийн шинж чанартай гэмт хэрэг. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж Эрүүгийн хуулийн дагуу шийтгэл ногдуулах хэрэгтэй.
Үндсэндээ ажлын хариуцлага алдсан Ц.Сандуйг ажлаас нь огцруулж хариуцлага тооцох. Мөн Эрүүгийн хуулийн дагуу шийтгэл ногдуулах гэсэн хоёр зүйл яригдах учиртайсан.
Д.Болор