Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал 09:00 цагт эхлэх аж. Энэ удаа Улсын Дээд шүүх өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж эцсийн шийдвэрийг гаргах юм байна. Дээд шүүхийн хурал өмнө нь зургаадугаар сарын 15-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон билээ.
С.Зоригийг хэргийг өнөөдөр дэнсэлнэ
2017-08-04 08:31:15