Нийслэлд байрлах хийд рүү хулгайч нэвтэрч, их хэмжээний мөнгөөр үнэлэгдэх шашны эд зүйлс хулгайлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Жигжид Чойнхорлин хийдэд долдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хулгай орж бурхан тахил, эд хэрэглэлийг нь хулгайлсан хэрэг гарсан байна.
Гэмт этгээд хийдээс мөнгөөр урласан 20 см өндөртэй Очирваань бурхан, гуулин цан, сэлэнгүүд, ганлин бүрээ зэрэг 60 гаруй сая төгрөгийн зүйлийг хулгайлсан байна. Хэргийн тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
60 гаруй саяар үнэлэгдэх шашны эд зүйлс хулгайлжээ
2017-08-04 09:10:50