Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аадар орж, үер буусны улмаас Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамын Шаргын голын гүүрний шороон далан эвдэрч, автозам сэтэрсэн билээ. Улмаар автозамыг засахаар “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК-ийн 4 ажилтан, орон нутгийн 3 иргэн, нийт 7 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.
Тэгвэл засварын ажил дуусч, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж буй талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв.
Сэтэрсэн автозамыг засварлаж байна
2017-08-04 09:59:38