ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг гэм буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноож, хахуулиар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.
Уг шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нар шүүж байна. Шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Э.Гантулгын өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар тус тус оролцсон. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамба хоёр өмгөөлөгтэй оролцсон билээ.