
Чингэлтэй дүүрэг Самбалхүндэвийн гудамж, Далан давхрын авто зам, “Тэс петролиум” ШТС-ын урд замуудад засварын ажил хийхээр болжээ.
Иймд дээрх замуудыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн маргаашийн 06:00 цагийн хооронд түр хугацаагаар хаах юм байна. Дээрх замуудад борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэх юм байна. Уг ажлыг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гүйцэтгэх аж.



