Дундговь аймгийн Гурвансайхан суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал тус сумын Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газарт малчин Б-ийн гурван үхэрт шүлхий өвчнийх байж болзошгүй шинж тэмдэг илэрснийг аймгийнхаа мал эмнэлэгийн лабораторит мэдэгдсэн байна.
Үүний дагуу мал эмнэлэгийн лаборатори үхрээс дээж авч МЭАЦ-ийн төв лабораторит явуулаад байсан бөгөөд шинжилгээний хариу өчигдөр гарч, шүлхий өвчин мөн болохыг тогтоож сумын Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.