Нийслэлд 25 айлын 109 үхэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж илэрсэн тул халдварыг газар авахуулахгүйн тулд хотод хорио цээрийн дэглэм тогтоож, халдвар гарсан голомтод халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн мал аж ахуй эрхэлдэг иргэдийг суурьшлын бүсээс гаргахаар шийдвэрлээд байгаа юм. Нийслэлд 66 өрхийн 4100 мал байна. Малтай айлуудыг суурьшлын бүсээс гаргах Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн малтай айлуудыг зөвшөөрлийн бүс рүү шилжүүлэх ажлыг энэ оны аравдугаар сарын 01-ний дотор дуусгах юм байна.
Малтай иргэдийг нийслэлээс нүүлгэн шилжүүлнэ
2017-08-04 12:49:45