8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай зөвшөөрөл олгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо

2017-08-04 17:10:31

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 27 аж ахуйн нэгжээс тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчны газар болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг захиргааны хэргийн шүүхэд өгч шийдвэрийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Засаг даргад даалгаж өгөх тухай нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан юм.

Уг маргаан 2 жил гаруй үргэлжилсний эцэст Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0430 дугаартай шийдвэрээр 27 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээв. Энэхүү шийдвэр нь нийслэлийн ногоон бүс түүний дотор Туул голын сав газрын экосистемийг хамгаалах чухал шийдвэр боллоо гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл