8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайдын амь насыг хөнөөх ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж байна гэв

2017-08-05 10:58:00

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан "Өчигдрөөс эхлэн мэдээллийн сүлжээгээр У.Хүрэлсүхийг мөрдсөн талаар асуудал гарч ирлээ. Харамсалтай нь ийм явдал болсон нь үнэн. Бид 2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандсан байгаа. Шадар сайдын хувьд энэ асуудалд нухацтай хандах үүрэг өгсөн. Энэ асуудал одоо шалгагдаж байна" гэсэн мэдээлэл өгсөн. Мөн шадар сайдын ажлын алба АТГ, Тагнуулын Ерөнхий Газар, УИХ-ын Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хороонд хандан хүсэлт гаргасан байна. Гаргасан хүсэлтийг тодруулбал, Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн амь насыг хөнөөх ажиллагааг нэр бүхий албан тушаалтан зохион байгуулж байна гэж үзэж байгаагаа онцолжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment