"Хүрээ цам-Даншиг наадам 2017" шашин соёлын наадам энэ оны 08 дугаар сарын 04, 05, 06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Гандантэгчилэн хийдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр эрхэм наадамчин олон та бүхэн дараах зураглалд заагдсан авто зогсоолуудад тээврийн хэрэгслээ байрлуулж, хөдөлгөөнд соёлтой оролцоорой.Замын цагдаагийн албанаас баяр, наадмын үеэр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг түгжрэл сааталгүй түргэн шуурхай зорчуулах зорилгоор 150 гаруй алба хаагч хөдөлгөөн зохицуулж ажиллах тул замын хөдөлгөөнд оролцогч та цагдаагийн алба хаагчдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Зөвшөөрөлтэй газар автомашинаа байрлуулахыг анхааруулж байна
2017-08-05 15:15:51