Өчигдөр буюу 2017.08.04-ний өдөр “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржийг Гандантэгчилэн хийдийн лам зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах н.Бүрнээ З.Санждорж ламтай маргалдан, нүүр рүү нь цохиж гэмтээжээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар лам нар "Даншиг наадмын хөтөлбөрөөс болж маргалдсан гэсэн мэдээлэл байна.