8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нэг иргэн тэсрэх зүйлд өртөж, амиа алджээ

2017-08-06 11:40:00

Таван толгой дахь сургалтын төвийн дэргэд нэг иргэн тэсрэх зүйлд өртөж, амиа алджээ. Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 10 минутын орчимд сургалтын төвд сургалт хийж байсан цэргийн албан хаагчдад нутгийн иргэд хандаж, сургалт болж байгаа газраас баруун зүгт тухайн нутгийн хоёр иргэн тэсрэх зүйлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг хүргэжээ. Цэргийн албан хаагчид уг газарт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтай, тус багийн иргэн 48 настай Т ар нуруундаа шархадсан байдалтай байсан аж. Эмнэлгийн анхан шатны тусламжийг нэн даруй хүргэж, цэргийн төв эмнэлэгт иргэн Т-г хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах юм байна.

Тухайн үед үүссэн нөхцөл байдлын талаар иргэн Т хэлэхдээ: Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ирсэн учраа хэлэхээс гадна тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн байна.

Болсон үйл явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллага ажиллаж эхэлсэн. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл, яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг судалж байгаа аж. Иргэн Н-ийн тэсрэх зүйл олсон газар нь Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км газарт байрлах бөгөөд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нутагт багтах хэсэг аж. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзан, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн дэргэд үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ajlaa hiij chadahgui mal shig mangar ene buh odoo olon saihan huwguudiin ami nas hohirooloo uuruu sain duraaraa ogzoroochee, MAN gar maluudas hurdan salhiinsaan,
2017/08/07 66.181.184.226
49 хоног
хужаа Эрдэнэбат одоо уурээ шатаах гэж байгаад сарын дараа еерийгее мулзлуулаад дуусах бий вий хахахахаха
2017/08/06 66.181.183.106
  • Recent
  • Most Read
  • Most Comment