Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017 оны 08 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн, говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.