- А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорьжээ.-
Алдарт 60 тэрбумын хэрэгт ахиц гарсан бололтой. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн зөвлөх гэх А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорьжээ. Түүнээс 60 тэрбумын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч эхэлсэн аж. 2014 оноос эхлэлтэй уг хэрэг өнгөрөгч 2016 оноос олон нийтэд ил болж дуулиан тарьж, тус бичлэгт А.Ганбаатар орсон нь ил болсон. Тухайн үед хууль хяналтын байгууллага шалгасан ч тодорхой ахиц гараагүй. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэхгүй, үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байсан талаар тухайн үед мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагуудтай уулзаж энэ хэргийн хяналт, шалгалтын үйл явцтай танилцаж мөн үүрэг өгсөн. Ерөнхийлөгч энэ хэргийн шалгаж, нэн даруй хариуцлага тооцохыг шаардсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын асуудлыг өнгөрсөн 7 хоногт ахиан сөхөж АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудлыг онцолсон. Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн энэ уулзалт монголын төрд, монголын улстөрийн тогоонд “бугшисан” идээ бээрийг цэвэрлэхэд том алхам болсон гэдэгтэй санал нийлэх хүн олон бий.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн зөвлөх гэх А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорьжээ. Ингэхдээ түүнээс 60 тэрбумын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч эхэлсэн аж.
Үүний дараахан 60 тэрбумын асуудалд холбогдсон Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгаас АТГ мэдүүлэг авч эхэлсэн. Энэ үйл явц нь бас л хэрэг ахицтай яваагийн нэг илрэл. Харин энэ удаад 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа А.Ганбаатар гэгчийг хорьж, мэдүүлэг авч эхэлсэн нь энэ хэргийн хувьд мөн л ахиц. Энэ бүгдээс харахад 60 тэрбумын асуудалд үнэхээр л ахиц гарчээ. Тус хэрэгт холбогдоод байгаа гурван хүний хоёроос нь АТГ мэдүүлэг авч, шалгаж эхэллээ. Дараагийн мэдүүлэг, авч шалгах хүн нь МАН-ын дарга М.Энхболд. Хэргийн шалгаж байгаа үйл явцаас харахад дараагийх нь яахын аргагүй М.Энхболд.
Харин 60 тэрбумын асуудал М.Энхболд дээр очоод “гацчихвий”. Энэ хэргийн ахиц А.Ганбаатараар дуусах уу. Эсвэл ахиц ахисаар байгаад М.Энхболдод хүрэх үү гэсэн асуулт гарч эхэллээ.
Харин 60 тэрбумын асуудал М.Энхболд дээр очоод “гацчихвий”. Энэ хэргийн ахиц А.Ганбаатараар дуусах уу. Эсвэл ахиц ахисаар М.Энхболдод хүрэх үү гэсэн асуулт гарч эхэллээ. Энэ эргэлзсэн асуулт гарах болсон нь учиртай. Учир юу гэхээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгаас АТГ мэдүүлэг авахдаа гадуур байцаасан тухай эх сурвалж онцолсон. Гэтэл А.Ганбаатарыг баривчилж, Ганц худагтад цагдан хорьж мэдүүлэг авч байгаа нь хачирхалтай. Нэг хэрэгт холбогдоод байгаа хоёр хүнээс өөр өөр арга барилаар мэдүүлэг авч байгаа сонин. Товчхондоо А.Ганбаатарыг хорьж мэдүүлэг авах шаардлага байсан уу. Эсвэл шаардлага гарсан уу. Бүүр нөгөө талаас нь харвал тэд А.Ганбаатарыг хорьж, мэдүүлэг авах шаардлага гаргасан уу гэсэн таамаг, сэжгийг учир мэдэх хүмүүс ярьж эхэлсэн байна. Хатуухан хэлэхэд 60 тэрбумын хэргийг А.Ганбаатар үүрэх, үү. Эсвэл МАН-ынхан А.Ганбаатараар “туг тахих уу”.
Ямартай ч МАН яаж ч мэлзэж бултах газаргүй болсон 60 тэрбумын асуудал хэрхэн шийдэгдэх бол. Харж л сууя.
Д.Болор