8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зориг агсны эхнэр Д.Булганы ээж: Би охиноо ямар нэгэн хар хэргийн золиос болж хэлмэгдэх вий

2016-01-11 17:56:00

Ардчилалын алтан хараацай С.Зориг агсны хэрэг өдгөө болтол илрээгүй байгаа. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан бусдын гарт амь насаа алдаад 18 жил өнгөрч байна. Хэргийн талаар эргэлзээтэй хариултгүй асуултууд ар араасаа хөвөрсөөр байгаа.

Сонирхолтой нь түүний хэрэгтэй холбогдсон хүмүүс учир битүүлгээр амиа алдсан байдаг. 

Энэ нь түүний хэргийг илрүүлэхийг хүсэхгүй хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Түүний эхнэр Д.Булганыг хоёр сарын өмнө баривчилсан. Хэргийн цор ганц гэрч Д.Булганыг баривчилсан талаар тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаныхан “Д.Булганыг баривчилсан нь үнэн. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн бол албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будилаантуулж, байсан байж болзошгүй. Эр, эм хоёр алуурчин бус хоёр эрэгтэй байсан бололтой” хэмээв

Ингэж үзэх нэг шалтгаан нь Орхон аймаг буюу Эрдэнэтээс хоёр иргэнийг баривчилсан гэх мэдээлэл байна. Тэднийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн шалгаж буй бөгөөд баривчлагдсаныхаа дараа хийсэн хэргээ хүлээсэн гэх. Нөгөө талаар сонгууль болохын өмнө Д.Булганыг баривчилж С.Зориг агсны хэргийг илрүүлнэ хэмээн иргэдэд итгүүлэх улстөрчдийн арга ч байж болох талтай. Учир нь өнгөрсөн сонгуулиудад С.Зориг агсны хэргийг  илрүүлнэ хэмээн сонгуульд гарч байсан хүн ч  байдаг. Тэгвэл уг аймшигт хэргийн цорын ганц гэрч гэгддэг С.Зориг агсны эхнэр Д.Булганы ээж “Түүнийг сонгуулийн өмнө болохоор хорьж цагддаг нь бас нэг шоу байх вий гэхээс айж байна. Биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч оруулахгүй байгаа.  

Би охиноо ямар нэгэн хар хэргийн золиос болж хэлмэгдэх вий гэж айж байна” гэжээ.

Өнгөрсөн дөрвөн сонгуулиар ч мөн Д.Булганыг ямар нэгэн байдлаар эрчимтэй шалгаж саатуулж байсан гэдэг. Тэгвэл сонгуулийн шоу дахин эхлэж байгаа нь энэ бололтой. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам олуулаа болж эрх барьсан. Ардчилсан нам цөөнх байх үедээ С.Зоригийн хэрэг МАН эрх барьж байгаа үед илрэхгүй гэдэг байсан.

Тэгвэл Ардчилсан нам эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд харамсалтай нь илэрсэнгүй. Тэд илрүүлэхийг хүссэнгүй юу, хүсээд илрүүлж чадсангүй юу. Ямартай ч тэд сонгууль болоход хэдхэн сар үлдсэн энэ үед хэргийг цор ганц гэрч Д.Булганыг ингэж олон сараар баривчилж саатуулж байгаа нь сонгуулийн шоу болоод дуусах магадлалтай юм. Өдгөө уг хэргийн талаар албаныхан нууцын зэрэглэлтэй учир  мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл