Долдугаар сарын 27-ны өдөр таксины жолооч З-г гурван залуу бүлэглэн суудлын бүсээр хоолойг нь боож, гарыг нь хутгаар олон удаа зүссэж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урдаас такси барьж, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчим гэр хорооллын хүнгүй газар дөхөж ирмэгц хөлчүүрхсэн гурван залуу хоорондоо үл мэдэх яриагаар ярьж эхэлсэн байна. Ийнхүү хүнгүй газарт зогсохыг таксины жолооч З-оос хүсчээ. Таксины жолооч тухайн үед хэрэг бишдэх гэж байгааг анзаарч, зам дагуу цагаан өнгийн “Приус-20” маркийн машин бараадан зогссон аж. Таксины жолооч тухайн үед суудлаа буулгаж, хоолойгоо чөлөөлөх гэж оролдон, хазаа гишгиж, урд талд зогсож байсан цагаан өнгийн “Приус-20” мөргөж тусламж дуудсан байна.“Приус-20” дотроос жолооч нь гарч ирж, сэжигтэн гурван залуугийн нэгийг нь барьж авч жолоочийг аварчээ.