БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргыг энэ долоо хоногт томилох сураг гарчээ. Тодруулбал, энэ лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилохоор болсон байна. Харин одоогоор ТНБД-аар хэн томилогдох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам одоогоор дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа юм.
Тус яамны дэд сайд Ё.Отгонбаярыг Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор УИХ-аас шийдвэрлэсэн юм. Харин ТНБД Н.Баяртсайханыг Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ.