8o
Улаанбаатар хот
mobile menu

69836 иргэнд 3491.8 га газар өмчлүүлжээ

2017-08-07 16:53:03

Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 69 мянга 836 иргэнд 3491.8 га газар өмчлөх зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.6 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Мөн он гарснаас хойш 723 сая төгрөгийн хоёр газрыг дуудлага худалдаагаар борлуулж, улсын төсөвт орлогыг нь төвлөрүүлсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны жилийн дүнгээс 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Дуудлагаар худалдах боломжит газар 425 байрлалд байгаагийн дотор "Чингис хаан" нисэх онгоцны буудал явах зам дагуу Яармагийн газрууд багтаж байгааг Нийслэлийн газрын алба мэдээлсэн юм. Эдгээр газрыг ашигтай бүс гэж үзэн, эхлэх үнийг 120-300 сая хүртэл төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн газар худалдаалах анхны үнийг тогтсон жишгийн дагуу ашигтай байрлал, үйлчилгээ эрхлэх боломж зэргийг харгалзан гаргадаг ажээ.

Монгол Улсад хууль бус газрын наймаа их байгааг Дэлхийн банкны гурван жилд нэг удаа гаргадаг тайланд дурдсан байна. Тухайлбал 2013-2015 онд 26.9 их наяд төгрөгийн хууль бус газрын наймаа явагдсан гэж тэмдэглэсэн байдаг. Харин 2015-2017 онд энэ тоо 45 хувиар буурчээ. Түүхэн статистик үзүүлэлтийг авч үзвэл, 2003 онд газрын дуудлага худалдаанд 179 иргэн аж ахуйн нэгж оролцсон нь хамгийн өндөр дүн болсон. Харин 2016 онд хамгийн муу оролцоотой жил байсан нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Дашрамд, Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл иргэдэд 0.07 га газар өмчлүүлэх ажил түр зогссон аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment