8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатар аймгийн зарим сумд руу зорчих зам хаагдах хэмжээнд хүрлээ

2016-01-11 18:09:00

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сум руу машин явахад хүндрэлтэй болжээ. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газраас улсын чанартай орон нутгийн зам хаагдах хэмжээнд хүрч болзошгүй байгаа гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Эрдэнэцагаан сум руу хот хоорондын зорчигч тээврийн машин явах боломжгүй болсон байна. Тус сумаас пургон машин 7-10 цаг явж байж аймгийн төвд ирж байгаа гэнэ. Онцгой байдлын газар орон нутгийн байгууллагатай хамтран зам нээж байгаа ч байнгын шуургатайн улмаас нээсэн зам нь өдөртөө хаагдаж байгаа ажээ. Тиймээс орон нутгийн замд гарч байгаа жолооч нарыг машин техникийн аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment