8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд өөрийн хүнээ намынхаа даргад тавьж "зангах" төдийгөөр намаа удирдах уу

2017-08-08 08:58:00

Нэгэн үе ам болгон нь МАН-ын тухай ярьж, саймширч байсан. Харин өнөөдөр эсрэгээрээ болж. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж өрсөлдөх нэр дэвшигчээс тодруулахаас эхэлсэн МАН-ын бужигнаан өнөөдөр ил цагаандаа гарч. Үүнтэй зэрэгцэн намын нэр хүнд ч “хогийн тантан” болсон. Өнгөрсөн сард МАН-ын дарга М.Энхболд цахим хуудсаар дамжуулан ирэх есдүгээр сард болох намын Бага хурлаа хэлэлцэх асуудлыг нийтэлсэн билээ. Эл хэлэлцэх асуудал дотор намын удирдлагыг шинэчлэх тухай дурдагдсан байсан. Тэр үеэс хойш МАН-ын дараагийн дарга хэн вэ гэсэн асуулт олны анхаарлын төв байсаар байгаа билээ.

Үнэндээ өнөөдрийн байдлаар МАН-д дарга болох шаанстай хоёр л хүн бий. Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар юм.

МАН-ын дараагийн дарга хэн бэ?.Хэвлэлүүдээс гадна, улс төрийн хүрээнийнхэн МАН-ын дотоод бүлэглэлүүд ч намын даргын суудалд суух дараагийн хүн нь хэн бэ гэсэн өөрөө өөрсдийн таамгыг дэвшүүлээд эхэлчихсэн. Товчхондоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гурван хүний нэр МАН-ын дараагийн даргад яригдаж байгаа. Өнгөн хэсгээс нь харвал энэ гурав гурвуулаа сайн улстөрчид. Гэхдээ МАН-д ганцхан дарга хэрэгтэй. Үнэндээ өнөөдрийн байдлаар МАН-д дарга болох шаанстай хоёр л хүн бий. Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар юм. Энэ хоёр хүнийг шинжвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хувьд М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцийн дэмжлэгээр энэ хүртэл явсан нэгэн. М.Энхболдын хүн гэсэн яриад бий. Өрсөлдөгч У.Хүрэлсүхээс нэг давуу тал нь Засгийн газрын тэргүүн юм. Харин Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд МАН-д бол хүчтэй лидер. Зүүний хүчний холбоог тэргүүлдэг.  Ойрын хүрээнийхэн нь түүнийг хэнтэй ч энэ зэрэгцэхүйц улстөрч гэдэг.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар З.Золбаярын аав Д.Зоригт нь Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан нэгэн. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь түүний хамгаалалтын тасгийн даргаар нь ажиллаж байсан нэгэн аж.

Өдөр хоног өнгөрөх тусам намын даргын асуудал хурцаар хөндөгдөж хэн нэгнийгээ тагнаж, чагнах дээрээ тулав. Тодруулбал, сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнах болсон талаар хэвлэлүүд онцолж эхэлсэн. Мөн өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 4-ний өдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж “Бид 2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандсан байгаа. Шадар сайдын хувьд энэ асуудалд нухацтай хандах үүрэг өгсөн. Энэ асуудал одоо шалгагдаж байна. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, нэр төрд халдах нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттай хэрэг гарч болзошгүй учраас яаралтай шалгаж өгнө үү” гэсэн бичгийг хүргүүлээд байгаа онцолсон юм. Мөн өчигдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан талаар мэдээлэл гарлаа.

Тэгвэл Шадар сайдыг хэн тагнаж чагнав. Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэрчүүдийн ярьсанчлан, тэдэнд шууд байдлаар З.Золбаяр, н.Энхмэнд гэх залуус чиглэл өгсөн талаарх мэдээлэл гарч эхэллээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар З.Золбаярын аав Д.Зоригт нь Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан нэгэн. Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь түүний хамгаалалтын тасгийн даргаар нь ажиллаж байсан нэгэн аж.  Харин гэрчүүдэд У.Хүрэлсүхийг дагаж мөрдөх ажиллагааг МАН-ын нэр бүхий албан тушаалтан өгсөн гэсэн юм.

Нөгөө талаас нь хараад үзэхэд М.Энхболд өөрийн хүнээ намынхаа даргад тавьж "зангах" төдийгөөр намаа удирдах зорилготой байна уу. Учир нь М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр ойрын хамаатан. 

Үүнээс харахад МАН-ын нэр нөлөө бүхий албан тушаалтан М.Энхболд гэсэн таамаг олны дунд гарч байна. МАН-ын даргын суудлаа өнгөн хэсэгтээ өгч, шинэ удирдлагатай болж шинэчлэгдэж байгаа харагдана. Нөгөө талаас нь хараад үзэхэд М.Энхболд өөрийн хүнээ намынхаа даргад тавьж "зангах" төдийгөөр намаа удирдах зорилготой байна уу. Учир нь М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр ойрын хамаатан.  Намын дүрмээр бол Ерөнхий сайд намын дарга болох учиртай. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдрийг хүртэл оновчтой, тууштай шийдвэр гаргаж байгаагүй хэмээн олон үнэлж, дүгнэдэг. Мөн Засгийн газрыг "зангидаж" чадаагүй энэ хүн 90 жилийн түүхт улс төрийн ууган нам удирдаж, шинэчилж чадах уу.  

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тийм байхаа ойрд фэйс ухаж байхад дандаа л Эрдэнэбат тэр ч сайдтай уулзлаа тийм ч асуудал хэлэлцлээ гээд байсын. Тэглээ гээд сайн хүн болгож харагдуулаад намын дарга болгох гэж байжлдэ үхсэн хар лалар
2017/08/08 46.101.93.33
ТЭД ХУЖАА
Эрдэнэбат Энхболд гээд л яригдаад байгаан УЛС ТӨРЧИЙН ХУВЬД ЯМАР Ч АШИГ СОНИРХОЛ БАЙХГҮЙ дандаа л ХУВИЙН АШИГ СОНИРХОЛТОЙ улсыг ашиглаж мөнгө л босгох санаатай хөгийн ХУЖАА нар
2017/08/08 104.236.4.0
Бяармаа...
Хар ПИАР гэхээс илүү улс төрийн төлөөх тэмцэл ямар хар бараан муухай байгаагийн илрэл энэ юмуудаа. Ажлаа хийж чадаагүйн хариуцлагаа үүрээд ажлаа өгчихдөг, зөв бодлого зөв шинэчлэл ярьж байгаа хүндээ
2017/08/08 69.31.101.3
ЗОЧИН
зөв шийдвэр байна.
2017/08/08 103.229.123.78
судлаачид зориулав
Cудлаач гэсэн сэтгэгдэл бичсэн хун аягуй зев хэлжээ: НЯМДОРЖИЙГОО тавиад 2020 оныхоо сонгуульд орчихсон нь зев. Ард тумний итгэл эргэж сэрсний дараа одоо их хагаралдаад байгаа залуусаас тавь
2017/08/08 66.181.183.106
Зочин
Хүрэлсүхийн ажлын алба даргынхаа рейтенг унагах юм хийчих юм даа, бодлого гэж юм үнэндээ алга даа, М.Энхболдыг бүрэмсэн арчих санаатай л юм байж л дээ, хийж буй үйл ажиллагаан үнэхээр гэнэн юм хийжээ.
2017/08/08 202.9.40.85
нямаа
ичсэн нүүрэндээ янз янзынм хийхнээ Намын даргад санаархаад хамаг ажилаа цалгардуулаад байгаа Ж.Эрдэнэбатад хэлэхэд жинхэнэ дэлхийгээс зайл шүү Ард түмэн биш Энхболдыхоо талд орж араас орлоо доо
2017/08/08 185.89.248.35
зочин.
60 тэрбумын суганы үс болохоор дээгүүр асуудлаа шийдүүлэх гээд байна уу? Өөрийхөө булшны нүхийг өөрөө ухлаа даа
2017/08/08 85.203.9.35
Tulgaa
Hurelsuh l geed bh um. Ene hun yaagad huchtry lider gej oilgolt uguud bna? Erdenebat bol havigui iluu bna.
2017/08/08 103.212.118.66
зочин
Нямдорж Хүрэлбаатар Хүрэлсүх Эрдэнэбат Мөнхбат Амарбаясгалан Оюун эрдэнэ Аюурсайхан мэтийн нөхдүүд хэрэггүй намын нэрийг дахиад улам баастайн хутгаж тарааж хаяна.
2017/08/08 202.9.41.82
Үнэн*
МАН-д Энхболд тэргүүтэй хэд хэдэн хүмүүс МАН гэдэг хүндэт нэрийг уландаа гишгэж байна. Ийм хүмүүс улс төрд хэрэггүй л болов уу.
2017/08/08 139.59.79.248
Mongoo)
Төрийн шийдвэр түмэн олны амьдралтай нягт уялддаг жижигхэн монгол улсын маань ирээдүй МАН-тай шууд холбогддог. Намыг хэн удирдах вэ? гэдгээс монгол улсын хувь заяа хамаарана шүүдээ.
2017/08/08 192.162.242.165
Эрдэнэ*
Энэ байдлаараа удаан явбал МАН гэдэг нэр мөн Монгол гэдэг нэр уландаа гишгэгдэх нь байна. Нам аа шинэчлэж эх орондоо хувь нэмэр оруулах цаг нь болсон.
2017/08/08 85.203.7.35
Tumee)
МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
2017/08/08 128.199.124.88
Ээээ
МАН хужаа дарга нараасаа салаа
2017/08/08 27.123.212.140
Судлаач
Хоорондоо илт дайсагнаж байгаа тохиолдолд хоёр залууг хойш тавих хэрэгтэй. Эхний удаад Ц.Нямдоржийг тавиад эмх цэгцэндээ орсон үед нь залуучуудаас тавих нь зөв өө.
2017/08/08 202.179.27.50
ЭГЭЛ ГИШУУД
ЭНЭ НИЙТЛЭЛ ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ БАЙНА УРЭЛСУХИЙГ Х УСГЭЭ АВЧ ИРТЭЛ ТОЛГОЙГУЙ ХУН БУЮУ БУСДЫН ТОЛГОЙГООР ЯВДАГ ХУН ЕЕРИЙН БОДОЛГУЙ ОЙВОРГОН САГСУУ АМЬТАН ГЭЖ УЗНЭ.,. Ц.НЯМДОРЖ ДАРААГИЙН ДАРГА, ЕС
2017/08/08 66.181.183.106
  • Recent
  • Most Read
  • Most Comment