8o
Улаанбаатар хот
mobile menu

Самсунгийн өв залгамжлагчид 12 жил хорих ял төлөвлөжээ

2017-08-08 09:35:00

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгчийг тойрсон авлига, хээл хахуулын дуулиан шуугиан үргэлжилсээр байна.Тус хэрэгт нэр холбогдсон Самсунг Электроникс компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнд 12 жил шоронд хорих ялыг прокурор төлөвлөж байгаагаа зарлажээ. Өчигдөр болсон шүүх хурлын үеэр Ли Жэ Ён нулимс дуслуулан байж  “Би өөрийн хувийн болон компанийн эрх ашгийн төлөө хэзээ ч, хэнээс ч тусламж гуйж байгаагүй. Би ийм асуудалд орооцолдсондоо гүнээ харамсаж, уучлал гуйж байна” хэмээн хэлсэн байна.

Түүний холбогдсон тус хэргийг Самсунг компанийг зах зээл дээр давуу тал олж авахад нөлөөлөх гэсэн хахууль гэж прокурорынхон үзэж байна. Тодруулах юм бол, Самсунгийн хандивласан мөнгөний хариуд Төрийн мэдлийн тэтгэврийн сан 2015 онд Самсунгийн охин компаниудыг нэгтгэх хэлэлцээрт дэмжлэг үзүүлж, саадгүй бүтээсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment