09.00 цагт Гадаад хэргийн яаманд Монгол Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Хуралдаанаар Вьетнам улс руу мах экспортлох асуудал хөндөгдөнө.
11.30 цагт Монгол Ньюс төвд УИХ-ын гишүүн Д. Гантулгатай холбоотой хэргийн явцын талаар өмгөөлөгч М.Ичинноров мэдээлэл, тайлбар өгөх, АТГ-аас Шүүх шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар танилцуулга хийх хэвлэлийн хурал болно.
"Оюутан цэрэг"- сургалтын танилцуулах өдөрлөг 8 дугаар сарын 8-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн "Шархад" дахь сургалтын төвд болно.