Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд явган хүнд зориулсан гүүрэн гарцын барилгын ажил хийгдэж байгаа.
Энэ хүрээнд наймдугаар сарын 09-ний 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана. Энэ хугацаанд гүүрийн дам нурууны угсралтын ажил хийгдэх аж. Иймд жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.