Өнөөдөр наймдугаар сарын 8-ны өдөр Монголын Аавуудын өдөр тохиож байна. Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд анх 2005 оноос эхлэн тэмдэглэх болсон байна. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон байна. “Энэ өдөр бол гэр бүлийн өдөр. Аав хүүхэд хоёрыг ойртуулах, ёс зүй хүндэтгэлийн өдөр” гэж Монголын эрэгтэйчүүдийн холбооноос тодорхойлжээ. Монголын бүх сайхан аавууддаа "Аавуудын баяр"-ын мэнд хүргэе.
Монголын бүх сайхан аавууддаа "Аавуудын баяр"-ын мэнд хүргэе
2017-08-08 10:31:44