УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн явц, АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар Хүний эрхийн хуульч М.Ичинноров, иргэн Ч.Саранзаяа нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоодугаар сарын 25-нд АТГ-аас Д.Гантулгын хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн. Харин түүнтэй холбоотой авлигалын хэрэг байхгүй гэсэн байна. Тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудахгүйгээр энэ хариугаа гаргасан. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүнийг АТГ хаацайлж байна гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.
Хүний эрхийн хуульч М.Ичинноров хэлэхдээ "УИХ-ын гишүүнд холбогдсон хүчингийн хэрэг олны анхаарлыг татаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаа, прокурор, АТГ-т хандсан гээд тухай бүрд та бүхэнд мэдээлэл өгч, олон нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Долоодугаар сарын 27-нд АТГ хэвлэлийн хурал хийгээд өгсөн өргөдлийн дагуу АТГ-аас тав хоногийн дотор шуурхай шалгаад хариу гаргасан байна. Гэхдээ тэр хариу албан ёсоор бидний гар дээр ирээгүй байна. Тэр шийдвэрийн утга нь хоёр агуулгатай юм. Нэгдүгээрт шүүхийн шийдвэртэй холбоотой УИХ-ын гишүүний авлигын асуудлыг шалгаж өгөөч гэдэг дээр авлигын үйлдэл илрээгүй гэсэн ийм харуи өгсөн байна гэж ойлгож байна. Нөгөөх нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул гээд прокурорт шилжүүлээд нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаа руу эрүүгийн хэрэг үүсгэж шалгах мэдэгдэх хуудас явуулсан байна. Үүнд бид авлигын хэрэг далд явагддаг түүнийг илрүүлэхэд хугацаа шаардагдана. АТГ тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудаж байцаахгүйгээр үүнийг хааж байгаа жишээтэй. Гэтэл шаардлагатай гэсэн тохиолдолд прокурорт сунгуулаад сар жилээр хэргийг шалгаж болдог. Гэтэл үүнд УИХ-ын гишүүн холбогдсон байгаа учраас түүнийг АТГ хаацайлж ажиллаж байгааг бид АТГ өөрсдөө авлигын шинжтэй ийм үйлдэл харагдаж байна гэж үзэж байна хэмээн хэллээ.
Иргэн Ч.Саранзаяа "Долоодугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн прокуророос уг хэргийг эрүү үүсгэх хэрэг биш гэсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар руу шилжсэн. Би уг нь АТГ-д их итгэж байсан. Прокурор авлигал өгсөн авсан нь илэрсэнгүй гэдэг хариу өгсөн.
Миний нүүр номыг хаагаад хуурамч акуант үүсгэж байна. Өөрийнхөө нэрийг ашиглаад сошиал дээр ямар нэг зүйл бичихэд хэцүү болсон. Хуулийн байгууллагууд иргэнийхээ талд ажилладаггүй юм байна. Залхаан цээрлүүлэх байдалтай л хэргийг шалгах явдал болж байна. Намайг 500 сая төгрөг Н.Гантулгаас авсан гэж мэдээлэл гарсан. Би өнөөдөр 500 сая төгрөг авсан бол ингээд яриад суухгүй. Мөн намайг хүн гүтгэлээ гэсэн юм ярьж байгаа, хэрвээ би хүн гүтгэсэн хариуцлага хүлээнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн хэллээ.